Германаас татсан зарим америк цэргүүд Польш улсад үргэлжлүүлэн алба хаахаар болсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анджэй Дудатай хамтарсан хэвлэлийн хурал дээр зарлажээ.
Тэрбээр “Германаас Польш явж байгаа нэмэлт цэргүүдийн төлбөрийг Варшав төлөхөөр болсон. Германаас татсан цэргүүдийн зарим нь гэртээ үлдэж, зарим нь өөр олон оронд очно. Тэр олон орны нэг нь Польш, бусад нь бас Европын орнууд” хэмээн ярьжээ. Энэ сарын эхээр Трамп Германаас 9500 цэргээ татаж, 25 мянган цэргээ үлдээж байгаагаа мэдэгдсэн билээ.
Трамп ийнхүү мэдээлэхээс өмнө Дуда сэтгүүлчдэд АНУ-аас Европ дахь цэргүүдээ татахгүй байхыг хүсч, ингэснээрээ Польш болон бусад Европын орнууд ОХУ-аас айх айдасгүй болно хэмээн ятгаснаа хэлсэн байна.
Польшид байнгын цэргийн хуаран байгуулах яриа үр дүнгүй болсон ч нэмэлт цэргүүд авах нь ийнхүү тодорхой болсон байна.
Трамп Германыг үүргээ хүлээн, ДНБ-ийхээ дор хаяж хоёр хувийг армидаа зарцуулсангүй, жил бүр армидаа бараг их наяд ам.доллар зарцуулдаг АНУ-ын цэргүүдийг үнэгүйдүүлж байна хэмээн буруутгаж цэргээ татах шийдвэр гаргажээ.
Москва сүүлийн үед цэргийн хүчээ зузаатгаж байгаа нь аль ч улсад заналхийлсэн зүйл биш гэдгийг онцолж, Гадаад хэргийн сайд Владимир Титов “Польшийн зүгээс заналхийлэл үзүүлбэл бид хариу арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгдсэн байна.
Эх сурвалж: RT.COM
Заагч 2020-06-25 202.179.31.252
Хошного польш урваж шарвасаар шалз шиг няцлагдаад дуусна даа 79 жилийн өмнө Оросууд польшийг хамгаалах хэрэггүй Германаар хядуулаад махан овоо босгох байсан юм
123456 2020-06-25 49.0.212.237
Зүйтэй, баяр хүргэсүгэй
Зочин 2020-06-25 146.115.161.230
Huuye nuguu fascist putler geed h*****d bdag nuhduudee. Trump delhiigeer neg tsereg zevsegee taraagaad bdag. Ta hed min duugui bgaad bdag. Sanaa onoo you bn halaach hamuudaa
Zochin 2020-06-25 192.82.68.83
Chi uuruu koronogos ai
Зочин 2020-06-25 202.179.25.226
Трамп Оросоос биш коронагаас айх хэрэгтэй
Зочин 2020-06-25 39.115.114.99
Польш зөвшөөрөх үү
eyinux 2020-06-25 91.183.239.238
гадаад хэргийн сайд титов гэнэ үү лавров солигдсон юм байхдаа …….