Трамп цэргүүдээ Польшид байрлуулж, ОХУ-д сануулга өгнө

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Трамп цэргүүдээ Польшид байрлуулж, ОХУ-д сануулга өгнө

Трамп цэргүүдээ Польшид байрлуулж, ОХУ-д сануулга өгнө

Германаас татсан зарим америк цэргүүд Польш улсад үргэлжлүүлэн алба хаахаар болсныг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Польшийн Ерөнхийлөгч Анджэй Дудатай хамтарсан хэвлэлийн хурал дээр зарлажээ.

Тэрбээр “Германаас Польш явж байгаа нэмэлт цэргүүдийн төлбөрийг Варшав төлөхөөр болсон. Германаас татсан цэргүүдийн зарим нь гэртээ үлдэж, зарим нь өөр олон оронд очно. Тэр олон орны нэг нь Польш, бусад нь бас Европын орнууд” хэмээн ярьжээ. Энэ сарын эхээр Трамп Германаас 9500 цэргээ татаж, 25 мянган цэргээ үлдээж байгаагаа мэдэгдсэн билээ.

Трамп ийнхүү мэдээлэхээс өмнө Дуда сэтгүүлчдэд АНУ-аас Европ дахь цэргүүдээ татахгүй байхыг хүсч, ингэснээрээ Польш болон бусад Европын орнууд ОХУ-аас айх айдасгүй болно хэмээн ятгаснаа хэлсэн байна.

Польшид байнгын цэргийн хуаран байгуулах яриа үр дүнгүй болсон ч нэмэлт цэргүүд авах нь ийнхүү тодорхой болсон байна.

Трамп Германыг үүргээ хүлээн, ДНБ-ийхээ дор хаяж хоёр хувийг армидаа зарцуулсангүй, жил бүр армидаа бараг их наяд ам.доллар зарцуулдаг АНУ-ын цэргүүдийг үнэгүйдүүлж байна хэмээн буруутгаж цэргээ татах шийдвэр гаргажээ.

Москва сүүлийн үед цэргийн хүчээ зузаатгаж байгаа нь аль ч улсад заналхийлсэн зүйл биш гэдгийг онцолж, Гадаад хэргийн сайд Владимир Титов “Польшийн зүгээс заналхийлэл үзүүлбэл бид хариу арга хэмжээ авах болно” хэмээн мэдэгдсэн байна.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж