ЭМЯ: АНУ-аас ирсэн 65 настай эмэгтэйгээс халдвар илэрлээ | News.MN

ЭМЯ: АНУ-аас ирсэн 65 настай эмэгтэйгээс халдвар илэрлээ

COVID-19

ЭМЯ: АНУ-аас ирсэн 65 настай эмэгтэйгээс халдвар илэрлээ

ЭМЯ: АНУ-аас ирсэн 65 настай эмэгтэйгээс халдвар илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.25/ мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2458  иргэн ажиглалтад байгаа бол ажиглалтаас 22 хүн гарчээ.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 114 дуудлага ирсэн байна. Израйль, Чех улсаас хоёр иргэн холбогдож, коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө авчээ. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 6000 гаруй хүнд асуумж, тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.

АНУ-аас 262 зорчигч ирснээс нэг хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д, хоёр зорчигчийг Цэргийн төв эмнэлэгт тус тус тусгаарлажээ. Үлдсэн зорчигчдыг тусгаарлах байруудад хуваарилсан байна.

ӨНӨӨДӨР НЭГ ХҮН ЭДГЭЖ, ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:

-Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийснээс нэг сэжигтэй тохиолдол батлагдлаа. АНУ-аас өчигдөр эх орондоо ирсэн 255 зорчигчоос 65 настай эмэгтэйд хийсэн шинжилгээний хариу эерэг гарлаа.

Сайн мэдээ нь өнөөдөр нэг хүн эдгэж гарлаа. Нэг хүн халдвартай нь батлагдаж, ХӨСҮТ-д тусгаарлалтад орлоо. Өнөөдрийн байдлаар эмчилгээнд 47 хүн, хүндэвтэр зургаан хүн байна. Өнөө өглөө Москва-УБ чиглэлийн нисэх онгоцоор ирсэн 115 тохиолдлоос сэжигтэй гурван тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарлалаа.
ХАЛДВАР ИЛЭРСЭН 65 НАСТАЙ ЭМЭГТЭЙГ НӨХРИЙН ХАМТ ТУСГААРЛАЖ БАЙНА
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА:

-Халдварын тохиолдол илэрсэн 65 настай зорчигч гэр бүлийн хүний хамт ирсэн. Тухайн эмэгтэйн нөхөр нь нүдний хагалгаанд орсон. Гэр бүлийн хүнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд хамт тусгаарлаж байна. Москва-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг өнөөдөртөө багтан авна. АНУ-аас ирсэн зорчигчдын шинжилгээг дахин нарийвчлан хийж байна.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

Posted by News.mn on Wednesday, June 24, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-25 202.126.89.8

Тэнэмэл эмгэн өвчин чирж ирээд

Avatar

Зочин 2020-06-25 66.181.190.254

тэтгэвэрийн хөгшид гадаадад явахаа больцгоо өвчин тусаад ирэх юм

Avatar

мх 2020-06-25 103.212.117.91

энэ өгөр чагванц үхсэнээ хийж өвчин тээж эх оронд минь ирж байгаа юм бэ Америк сайхан гэж зугтааж явчихаад үхэх болхоороо монголд ирж байгаа юм уу сэтгэлгүй новшнууд

Avatar

Зочин 2020-06-25 112.133.51.172

Chi y7 medej hutsaj bicheed bnaa novshoo

Avatar

Зочин 2020-06-25 49.0.212.237

Яг үнэн наад мх гэсэн новшоо зод зод

Avatar

Зочин 2020-06-25 203.91.115.48

Коронавирус гудамд гарчихсан биш үү? Коммунистууд мэдээлэл нуудаг.

Avatar

Зочин 2020-06-25 31.173.84.162

Чи одоо залгана барина гэсэн яасан бээ ? ППП . Одоо очлоо гараад ир .

Avatar

Зочин 2020-06-25 103.14.38.132

Мэдээлэл сонгогч түмэнд очоогүй. Цахимаар сонгууль болно гэсэн атал хэдэн группын админууд бүгдийг хориод сурталчилгаа очоогүй шүү. Иймд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаас ХӨСҮТ-ээс вирус гараад эргэж орлоо аймаар байна. Сонгууль өнгөрсөн хойно ХӨСҮТ-ээс ийм мэдээлэл гарч ирлээ. Та нар мэдээллийг дарж, хорьж байгаад сонгууль хийлээ.

Avatar

Өчүүхэн нэгэнд... 2020-06-25 192.82.67.40

Хахаха фэйсбүүк группийн хэдэн админаас болоод АН ялагдсан хэрэг үү… Юу ч гэх вэ дээ…

Avatar

Зочин 2020-06-25 103.57.94.46

Бие даан нэр дэвшигчийг яг тэгсэн.

Avatar

Зочин 2020-06-25 103.14.38.132

Мэдээлэл сонгогч түмэнд очоогүй. Цахимаар сонгууль болно гэсэн атал хэдэн группын админууд бүгдийг хориод сурталчилгаа очоогүй шүү. Иймд энэ сонгуулийн үр дүнг хүлээн зөвшөөрөхгүй. Нөгөө талаас ХӨСҮТ-ээс вирус гараад эргэж орлоо аймаар байна.

Avatar

Зочин 2020-06-25 66.181.178.53

Тойроггүй байж юун санал өгөх юм яриад байна. Ерөнхийлөгчийн сонгуультай андуураад байна-аа даа. Тэгээд бас жаахан тэвчээртэй тайван байхгүй бол бүр…

Avatar

Tsx 2020-06-25 202.9.40.164

Medeegee guitsed bicheech.Edgeed tusgaarlaltah shatand Orson baisan hun dahiad eyreg garaad butsaad HOSUT ruu Orson bna shde.ter hun gertee garsan baisan uu? Haana bsaniig ni setguulchid asuugaach.

Avatar

Зочин 2020-06-25 103.14.38.132

Аймшигтай байна.Төрд коронагийн талаар бодлого дэвшүүлсэн хүнийг сонгоогүй байтал ийм зүйл гарсанд харамсаж байна6

Avatar

зочин 2020-06-25 202.131.248.250

АНУ-д тест өгсөн юм уу

Avatar

Зочин 2020-06-25 202.131.225.197

асуугаад яаж илрэх вэ дээ. дотоодын тандалт шинжилгээгээ нэммээр байна даа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж