Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит /2020.06.25/ мэдээллээ хийж байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 2458 иргэн ажиглалтад байгаа бол ажиглалтаас 22 хүн гарчээ.
ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд нийт 114 дуудлага ирсэн байна. Израйль, Чех улсаас хоёр иргэн холбогдож, коронавируст халдварын талаарх эмнэлзүйн зөвлөгөө авчээ. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд 6000 гаруй хүнд асуумж, тандалт судалгаа хийхэд сэжигтэй тохиолдол илрээгүй байна.
АНУ-аас 262 зорчигч ирснээс нэг хүнийг сэжигтэй гэж үзэн ХӨСҮТ-д, хоёр зорчигчийг Цэргийн төв эмнэлэгт тус тус тусгаарлажээ. Үлдсэн зорчигчдыг тусгаарлах байруудад хуваарилсан байна.
ӨНӨӨДӨР НЭГ ХҮН ЭДГЭЖ, ЭМНЭЛГЭЭС ГАРЛАА
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ:
-Өчигдөр ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторид нийт 333 сорьцод шинжилгээ хийснээс нэг сэжигтэй тохиолдол батлагдлаа. АНУ-аас өчигдөр эх орондоо ирсэн 255 зорчигчоос 65 настай эмэгтэйд хийсэн шинжилгээний хариу эерэг гарлаа.
-Халдварын тохиолдол илэрсэн 65 настай зорчигч гэр бүлийн хүний хамт ирсэн. Тухайн эмэгтэйн нөхөр нь нүдний хагалгаанд орсон. Гэр бүлийн хүнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарсан бөгөөд хамт тусгаарлаж байна. Москва-Улаанбаатар чиглэлийн нисэх онгоцоор ирсэн хүмүүсийн шинжилгээг өнөөдөртөө багтан авна. АНУ-аас ирсэн зорчигчдын шинжилгээг дахин нарийвчлан хийж байна.
ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэж байна.
Posted by News.mn on Wednesday, June 24, 2020
Холбоотой мэдээ