МАН ажилгүйдэл, хямралаас гаргах талаар юу амлав? | News.MN

МАН ажилгүйдэл, хямралаас гаргах талаар юу амлав?

МАН ажилгүйдэл, хямралаас гаргах талаар юу амлав?

МАН ажилгүйдэл, хямралаас гаргах талаар юу амлав?

Монголчууд найм дахь удаагаа төрийн эрх барих дээд байгууллагынхаа төлөөллийг өчигдөр /2020.06.24/ сонголоо. Энэ удаагийн сонгуульд 15 нам, дөрвөн эвсэл,  бие даагчдаас бүрдсэн 606 нэр дэвшигч өрсөлдсөн юм. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан өчигдөр УИХ-ын ээлжит сонгуулийн дүнг урьдчилсан байдлаар танилцуулахдаа УИХ-ын 2020 оны ээлжит сонгуульд нэр дэвшүүлсэн 76 хүнээс 62 нь ялалт байгуулаад байгааг хэлсэн. Нийгэмд нүүрлээд байгаа ажилгүйдэл, хямралаас гаргах талаар МАН юу амлав?


1.1.1. Цалингийн бодит хэмжээг инфляц, үнийн өсөлттэй уялдуулан үе шаттайгаар нэмэгдүүлэх бодлого баримтална.

1.1.2. Иргэдийн орлогыг нэмэгдүүлж, ядуурлыг хоёр дахин бууруулна.

1.1.3. Бага, дунд орлоготой иргэдийг дэмжих банк, санхүүгийн тогтолцоо бий болгож, иргэдэд бага хүүтэй зээл олгоно.

1.1.4. Өрхийн бичил бизнесийг дэмжиж, хүүгүй, барьцаагүй санхүүгийн дэмжлэг үзүүлэх бодлого үргэлжлүүлнэ.

1.1.5. Зээлийн хүүг бууруулж, сарын 1 хувиас хэтрүүлэхгүй болгоно.

1.1.6. Гарааны бизнес эрхлэгч оюутан, залууст бизнесээ тэлэх, эрчимжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадвар олгох цогц арга хэмжээг хэрэгжүүлнэ.

1.1.7. Гарааны бизнес эрхлэгчдэд зориулсан орчин үеийн санхүүжилтийн хэлбэрүүдийг нэвтрүүлж, санхүүгийн үр ашигтай тогтолцоог бүрдүүлнэ.

1.1.8. Орлого багатай иргэдийн цалингаас суутгах хувь хүний орлогын албан татварын хэмжээг 2 дахин бууруулна.

1.1.9. Орлого багатай өрхийн ажил эрхлээгүй насанд хүрсэн гишүүдийг мэргэшил эзэмшүүлэх, ур чадварыг нь ахиулах сургалтад хамруулж, хөдөлмөр эрхлэлтийг дэмжинэ.

1.1.10. Хүүхэд бүрийг хадгаламжтай болгох “Хуримтлалтай хүүхэд” хөтөлбөр хэрэгжүүлнэ.

1.1.11. Мөнгө хүүлэлтийг таслан зогсоож, иргэдийг санхүүгийн эрсдэл, дарамтад өртөхөөс сэргийлэх үйл ажиллагааг үргэлжлүүлнэ.

1.1.12. Арилжааны банкны үйл ажиллагаанд зээлдэгчийн эрх ашгийг хамгаалах эрх зүйн орчин бүрдүүлнэ.

1.1.13. Зах зээлийн ил тод, нээлттэй байдал, шударга өрсөлдөөнийг хангаж, тэгш гараанаас бизнес эрхлэх нөхцөлийг бүрдүүлнэ.

1.1.14. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийг төрөөс бизнес инкубацын үйлчилгээгээр бойжуулж, томруулах бодлого хэрэгжүүлж, хамгийн бага түрээс төлөх зохицуулалт хийнэ.

1.1.15. Оюутолгой, Эрдэнэт зэрэг томоохон үйлдвэрийн захиалгат ажлыг үндэсний жижиг, дунд бизнес эрхлэгчид гүйцэтгэх боломжийг нэмэгдүүлнэ.

1.1.16. Оюутолгой болон бусад уул уурхайн төслүүдээс Монгол Улсын хүртэх үр өгөөжийг нэмэгдүүлэх, бага, дунд орлоготой иргэдийг дэмжих нийгмийн хариуцлагын сан байгуулна.

1.1.17. Хот, хөдөөгийн хүн амын хөдөлмөр эрхлэх тэгш боломжийг бүрдүүлнэ.

1.1.18. Иргэдийн туршлага, ур чадвартаа түшиглэн хувиараа хөдөлмөр эрхлэх боломжийг дэмжиж, шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн хөнгөлөлттэй зээл олгоно.

Э.БУРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
35
ТэнэглэлТэнэглэл
8
ХөөрхөнХөөрхөн
3
ХахаХаха
3
БурууБуруу
2
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

42 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ZOCHIN 2020-06-25 182.160.33.60

Махмадуудын талаар түй ч алга шив дээ

Avatar

зочин 2020-06-25 202.21.124.19

"Мөрөөрөө ажлаа хийж байгаа хүн алхам тутамдаа авилгал өгөх болдог энэ нийгмээс хэзээ ангижирах юм бэ, шударга амьдармаар байна" гэж байр түрээслэн ресторан ажиллуулдаг таньдаг эмэгтэй нүүр номдоо бичсэнийг уншаад өөрөө буруутай мэт яс хавталзлаа. Ажилсаг, уйгагүй хөдөлмөрлөдөг тэр эмэгтэй мянга мянган мөрөөрөө худалдаа, үйлчилгээ хийж амьдралаа авч яваа хүмүүсийн төлөөлөл. Жижиг аж ахуй эрхлэгчдэд ирдэг дарамт, шахалтыг багасгамаар байгаамаа.

Avatar

123456 2020-06-25 49.0.212.237

За одоо Нямдорж, Лүндээжанцан, М.Энхболд, Улаан, Тэрбишдагва нарыгаа ямар ямар юмны сайд, дарга, авилгалчийн албанд тавья гэж бодож байна даа Жидүүчин Хүрэлсүх ээ?

Avatar

Зочин: 2020-06-25 66.181.178.93

Биелэх боломжгүй амлалтууд олон байна яана даа. Өмнөх шигээ амлалтаа мартаад, ялалтандаа бялуурах бий дээ.

Avatar

зочин 2020-06-25 139.5.217.84

ЕС-д Одоо засгийн газраа байгуулахдаа УИХ-д сууж байсан нөхдүүдээсээ арай гэж салаад баг бүрдүүлж байна гэж сайд болгож сонгогчдынхоо уурыг хүргэхгүй байлгүй дээ.

Avatar

жанран 2020-06-25 202.179.25.237

хүүхдийн хадгаламжийн хүүгээс татвар авдагаа болих хэрэгтэй.

Avatar

Зочин 2020-06-25 98.253.30.34

28 n jil amlalaa hezee ter n heregjij bsiin. Balai iym nehehee bolitsgoo huvi tavilantaigaa evler ESVEL TEMTS. Odoo jil ireh bolgon jiriin irgediin amidral hundreh bolno ugaasaa ch muudsaar irsen.

Avatar

Зочин 2020-06-25 202.9.46.170

Одоо л ажил хий чадахгүй бол 2024 онд а АН шиг хувь заяа хүлээнэ шүү дээрээс нь шорон явуулна одооноос ард иргэдийнхээ төлөө зүтгэ шүүхийн байгууллагад салхи оруул шүүгч нарын эрхийг хуулиар хумьж өг гаргасан шийдвэрийнхэн төлөө хариуцлага хүлээлгэдэг бол тхгүй бол шүүх авилга аваал бна гэсэн үг

Avatar

bi 2020-06-25 202.126.89.68

ажилд ормоор байна !!

Avatar

Зочин 2020-06-25 139.5.216.51

MAN-d elsehgui yaasyn!

Avatar

Луусжав 2020-06-25 202.55.188.85

Угаасаа л 2016 онд амлаад биелүүлж чадаагүй зүйлсээ тоть шиг л давтаад хуулаад бичиж орхиж.Одоо коммунизмийн тунхаг бичиг үйлдэж түүнийгээ л мөрдөх болждээ.

Avatar

ganbaa 2020-06-25 202.55.191.205

batzandan bold trguutei nuhduud AH-ii sanaliig huvaagaad ali ch ugui bolloo

Avatar

Монгол улсын иргэн 2020-06-25 66.181.161.60

Дээрэлхүү хор хутгагч ДАРАНГУЙЛАГЧ Ухнаагийн Хүрэлсүх ялсан. МАН-д Монголын ард түмэн гомдолтой байна. Монголоор дүүрэн бухимдсан гайхсан хүмүүс дүүрэн байна.

Avatar

Зочин 2020-06-25 49.0.218.178

шинэчлэл ярьсан 30 аад нам, 120 иод бие даагч нар чинь хоорондоо саналаа хувааж , хуваагаад тэр дундаас нь МАН 30% иар гараад ирлээ.дэ

Avatar

Иргэн 2020-06-25 66.181.183.123

Уул нь хэдэн тэнэг хүүхний оронд гайгүй хэдэн залуучдыг гаргах байсан юм.. Ганболдоос эхлээд

Avatar

Зочин 2020-06-25 66.181.176.176

чи багахан тэнэгт Өөрөө

Avatar

Зочин 2020-06-25 185.220.101.7

Ядаж төрийн өмчийн компаниудаа иргэдэд хувьцаа болгож өг л дөө, ЧАДАХГҮЙ Л ДЭЭ!

Avatar

зочин 2020-06-25 66.181.161.19

Чадахгүй бишээ , ХҮСЭХГҮЙ ….

Avatar

зочин 2020-06-25 202.9.46.115

Угаасаа ядуу Монгол хямраад хямраад юу шалих вэ дэ . Их л бодож дан махан хоол л иднэ биз .

Avatar

Зочин 2020-06-25 66.181.184.171

Мах сүү байхад болоо.

Avatar

zochin 2020-06-25 66.181.161.55

AN ch bas olonhi bolohooroo zasaglaj chadahgui ih l um boldog l doo, gehdee minii huvid bol huchtei surug huchin baih bolov uu gej bodtol jinhene nam taviullaa, huurhii, odoo MAN herhen zasaglahiig kabinetaa herhen burduulehiig l harj amlaltaa herhen bieluulehiig huleeh uldlee. Elegdej unagaad l eleg durvuur ni mulhuuleed baiv aa

Avatar

МАН луйвардаад гарлаа 2020-06-25 66.181.177.158

Аль оны эхнээс л МАН луйвардаж гарна гээд би энд тэнд сэтгэгдэл бичээд л байсан. МАН-ынхан бух институцыг атгацан байсан. Сонгуульд ажиллах хумуусынхээ цалинг 2-3 дахин нэмж терел бурийн бонусаар цутгаж, царцаа нуулгэхэд бэлдээд санал тоолдог машинаа 80%-с дээш байхаар программчлаад бух бэлтгэлээ хангацан байсым. Тийм болохоороо ЖДУ-чин тэрбумтан авилгачид гэмт хэрэгтнуудээ зоригтойгоор нэр дэвшуулсым. Сонгуульд унэхээр шударга ерселдех байсан бол тийм хулгайчуудаа нэр дэвшуулэхээс айх байсан.

Avatar

Зочин 2020-06-25 66.181.176.176

чи битгий хоосон баримтгүй хүмүүс гүтгэ Сэтгэлээ тайвшруулж байгаа чинь энэ үү

Avatar

зочин 2020-06-25 202.131.248.250

Нямдорж,Лүндээ,Энхтүвшин нар одоо буцжээ

Avatar

Mergen ard 2020-06-25 174.195.13.70

Bolj bolj Yoroo Yomboo Symbee 3 bye bye

Avatar

ХУУЛЬЧ 2020-06-25 192.82.64.190

МАН АЖИЛГҮЙДЭЛ ХЯМРАЛААС ГАРАХААР ЙИМ ЕРӨНХИЙ ЗҮЙЛ МОНГОЛЧУУДАД АМЛААГҮЙ ГЭЖ МУЙХАРЛАХААС УГ НЬ УЛС ТӨРИЙН НАМ БОДИТОЙ ,ТОО СУДАЛГААНД ТУЛГУУРЛАСАН БАЙМААР ЮМ ,,,,,,,,,,ХАРАХ ҮЗДЭВ ,,,,МЭДЭЭЖ АМЛАЛТАА ТОДОРХОЙ БОЛГОХ БИЗ ГЭЖ НАЙДАХ ҮЛДЭВ ,,,,БОЛЖ БҮТЭХГҮЙ БОЛ 2018 ОНЫ ӨВЛИЙН АРГА ХЭМЖЭЭ ДАВТАГДАХ БИЗ ,,,,,,,,

Avatar

Зочин 2020-06-25 202.179.27.147

Элбэгдорийн баггүй, Миеэгийн баггүй, Худалдаа хөгжлийн баггүй, АПУ-ийн баггүй, Эрдэнэгүй Баасанхүүгүй Нямдоржгүй Бат-үүлгүй Жавхлангүй шинэ УИХ бүрэлдэж байна. Монголын ард түмэн мэргэн сонголт хийлээ. Халхын заяа ихээ гэдэг дээ. Хурай хурай хурай

Avatar

sdafds 2020-06-25 202.21.108.164

zuv zuv sain shiidel bolson. Bas ter Batzandan Lubod nar byebye

Avatar

иргэн 2020-06-25 202.131.227.82

бүх хүүхдийг хадгаламжтай болгох хуримтлалтай хадгаламж хөтөлбөрийн хүрээнд хүүхдийн хадгаламжид төлж байгаа хүүгээс татвар авахаа болих. Цаашилбал ард иргэдээ хадгаламжтай болгох нөхцлийг хангахын тулд 100,0 сая төгрөгөөс дээш хадгаламжийн хүүнээс авах татварыг ялгаатайгаар өндөр тогтоох

Avatar

Зочин 2020-06-25 202.126.89.175

Лу.Болд, Ж.Батзандан ,С.Жавхлан гурав хэрвээ тэр үед У.Хүрэлсүхийн засгийн газрыг огцруулахыг дэмжиж саналаа өгсөн бол өдийд АН ялчихсан байх баййлаа. Одоо яая гэхэв.Тэр шинээр байгуулсан ШИНЭ намаа аваад цаашаа далд ороорой.Лу.Болд ч яахав баян хүн хувийн бизнестэй, Жавхлан дуугаа дуулаад хоолоо олоод идчихнэ.Харин Ж.Батзандан яажшуухан аж төрнө дөө?

Avatar

Batzandan 2020-06-25 174.195.13.70

Shar hadand avirnaa za

Avatar

Зочин 2020-06-25 178.17.170.23

Тэнэг ард түмэн одоо элгээрээ хэвтэнэ. Ийм ард түмэнд ийм л төр таарна. Одоо МАН бүх амлалтаасаа буцна харж бай. Хохинэээ !!!!!!!!!!!!

Avatar

Зочин 2020-06-25 43.242.243.70

Монголыбн ард түмнийг тэнэг гэдэг харин та ганцаараа усан тэнэгг

Avatar

иргэн 2020-06-25 66.181.190.187

АН гараагуй нь дээр л дээ. Гэхдээ УИХ д эдийн засагч хуульч гэсэн 20 иод шижгэнэсэн шинэ залуус орж ирэх байсийм даа. Даанч бахь байдгаараа л байх бололтой. харамсалтай л байна.

Avatar

ЗОЧИН 2020-06-25 124.158.79.169

ТАРВАГА 461 – Т . ХА ХА ХА .

Avatar

Монголд ийм олон нам байх ёстой хэрэггүй юм байна ёстой их санал хувааж байна МАН АН ийн аль нэгэнд нь нэгдэх хэрэгтэй 2020-06-25 49.0.218.178

МАН яллаа. амжилт хүсье АН хурдхан шиг СЭрдэнэийг зайлуулж шинэчлэл хийх хэрэгтэй. энэ сонгуулиар энэ олон нам бие даагч нар нэр дэвшээд ёстой их санал хувааж , хуваагдаж. хэн хэн нь ч гарсангүй. хайран.дараагийн сонгуулиар МАН , АН гэсэн 2 намд л нэгдэж орох эсвэл хамтарч орох хэрэгтэй. нэгдэж чадахгүй , хамтарч чадахгүй бол ийм олон нам , бие даагч нэртэй би би гэсэн хувь хүмүүс тус тусдаа байвал юунд ч хүрэхгүйг харууллаа. саналаа хуваагаад л аманд ч үгүй хамарт ч үгүй болох юм байна да

Avatar

Зочин 2020-06-25 49.0.218.178

энэ их хуваагдал талцалаас болж АН ардчилал доройтож байна. я***н мэт нам нам дамжиж явдаг хүмүүс одоо болимоор байна. буцаад АН даа ор. эвлэр. хэцүү байсан ч үзэл бодолдоо үнэн ч бай.битгий нам байгуулж тоглож саналаа хуваагаад хүчгүйдүүлээд. ийш тийшээ үсчээд үзэл бодол нь төлөвшөөгүй, тогтворгүй, салхи шиг, гомдомтгой ,том том толгойлсон би би гэсэн

Avatar

Зочин 2020-06-25 182.160.1.36

Санал хуваагаагүй. Сонгогчдын дийлэнх нь МАН-ын Түрээсээр байр авах амлалтанд хошуурсан. МАН ахмадуудыг яана ч гээгүй. Залуус руу чиглэсэн ухаалаг бодлого явуулснаар ялж байгаа юм. ШИНЭ болон АН хувьд энэ бол сүйрэл.

Avatar

Зочин 2020-06-25 203.91.115.47

Gol ni heregjeesei l bilee kkk… saihan yarih bas saihan, hiih ni hetsuu… Tavan Tolgoi IPO gargana gsn bhgu, IPO gdgee ch meddeggui buh huneer yaamaa tolgoiluulhaar yaaj ch gargahav dee… tghd barag garaany businessee ehluuleed udaagui zaluus gargachihsan bh jisheenii… Noogdol ashig ugnu gsn yaasan, bas l baihgui… za tgd yariad bval ulger bsan zuil ih doo… Harin AN garaagui ni bolj… bur samruulaad duusahgui yu…

Avatar

Мига 2020-06-25 103.212.119.187

Биелүүлэх л үлдлээ

Avatar

зочин 2020-06-25 43.250.126.90

Ахмадуудаа хаана бна. Юу амалсан юм

Avatar

MAN 2020-06-25 174.195.13.70

Oriig chini darsan za z**l

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж