Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1, 2, 3, 4, 5 дугаар багт өчигдөр /2020.06.24/ орсон аадар борооны улмаас үер буужээ. Тодруулбал, борооны улмаас өнөөдөр /2020.06.25/ 01:00 цагийн байдлаар 99 айл өрхийн гэр, хашаа, 15 байшин, 13 аж ахуйн нэгж байгууллагын барилгын зоорийн давхар, ес орон сууцны байрны зоорийн давхар, нийтийн эзэмшлийн зам талбайн 80 хувь нь усанд автсан тухай 121 дуудлага бүртгэгдсэн байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид зам арчлалтын “Харгуй” ХХК-ийн ажилтнууд сэргээн босгохоор ажиллаж байгаа аж. Үерт өртөж гэртээ амьдрах боломжгүй болсон дөрвөн айл өрхийн долоон том хүн, таван хүүхэд, нийт 12 хүнийг Хэрлэн сумын Ерөнхий боловсролын 4 дүгээр сургуулийн дотуур байранд түр хугацаагаар байрлуулжээ.
Э.БУРАМ
Холбоотой мэдээ