Air Force One нэртэй Boeing 747-200 онгоцтой харьцуулахад түүн шиг том биш боловч Францын А330-200 нь Европын бусад орны төрийн тэргүүнүүдийн хөлөглөдөг онгоцноос дор хаяж 10 метр урт, хоёр метр өндөр байх гэнэ. Ноён Саркозигийн мэдэлд очих энэ онгоц ирэх аравдугаар сар гэхэд бэлэн болох бөгөөд 12 хүний багтаамжтай уулзалтын танхим, 60 бизнес зэрэглэлийн суудал, топ зэрэглэллийн харилцаа, холбооны систем, бүрэн хамгаалалттайгаас гадна пуужин эсэргүүцэгч системтэй байх юм.
Ерөнхийлөгч Саркози онгоцон дотор томхон хэмжээтэй угаалгын тэвш байрлуулахыг хүсч байгаа боловч агаарын хүчтэй урсгалд орсон үед ус хальж, богино холбоос үүсгэж магадгүй учир онгоцонд ванн байх эсэх нь одоогоор эргэлзээтэй байгаа аж.
А330-200 нисэх онгоцонд мөн 253 зорчигчийн суудлыг байруулах бөгөөд нэг удаа шатахуунаар дүүргэсэн тохиолдолд тасралтгүй 12500 км замыг туулах гэнэ.
С.Цэлмэг