Аугаа эх орны дайнд ялсны 75 жилийн ойд зориулсан цэргийн парад өнгөрсөн Лхагва гариг (2020.06.24)-т Москва хотын Улаан талбайд боллоо. 1945 оны тавдугаар сард Идрицкийн 150 дугаар буудлагын дивизийн дайчид Рейхстагийн орой дээр мандуулж байсан ялалтын туг болон ОХУ-ын Төрийн далбааг Преображенскийн хорооны хүндэт харуулын батальоны цэргүүд барин Улаан талбайд орж ирэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, ахмад зүтгэлтнүүд, хүндэт зочид талбайн төв индэр дээр байрласан юм. Энэ жилийн ялалтын баярт зориулсан арга хэмжээнд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко, Казахстаны Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев, Киргизийн Ерөнхийлөгч Сооронбай Жээнбеков, Молдавын Төрийн тэргүүн Игорь Додон, Сербийн Ерөнхийлөгч Александар Вучич, Тажикистаны Ерөнхийлөгч Эмомали Рахмон, Узбекистаны Ерөнхийлөгч Шавкат Мирзиёев, Өмнөд Осетийн Ерөнхийлөгч Анатолий Бибилов, Абхазын Ерөнхийлөгч Аслан Бжания нар хүрэлцэн ирсэн байна. Мөн хэд хэдэн орны Элчин сайдууд оролцжээ.
Ялалтын парадыг ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгу хүлээн авч, Оросын зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн ерөнхий командлагч Олег Салюков удирдав. Энэ жил Ялалтын парадад 14 мянга орчим цэргийн албан хаагч 200 гаруй нэгж түүхэн болон орчин үеийн зэвсэг, цэргийн техник хэрэгсэл, 75 агаарын хөлөг оролцлоо.
Ялалтын парадын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Улаан арми дэлхий дахиныг хамгаалаагүй бол юу болох байсныг төсөөлөхөд бэрх” хэмээн мэдэгдэв. Тэрбээр “Улаан армийн цэргүүдэд дайн дажин, улс орон, алдар нэр хэрэгтэй байгаагүй. Тэд дайснаа дарж, ялалт байгуулаад гэртээ харихыг зорьж байсан. Тэд Европын эрх чөлөөний төлөө нөхөж баршгүй ихийг төлсөн” хэмээн онцлон тэмдэглэжээ.
ОХУ-ын Төрийн тэргүүн “Зөвлөлтийн ард түмэнд нацизмтай өрнүүлэх тэмцлийн хамгийн хүнд ачаа ирсэн бөгөөд тэд л хамаг муу муухайг ялан дийлж чадсан” гэдгийг дурсан санаж явахыг уриалав. Тэрбээр хурдацтай өөрчлөгдөж байгаа өнөө үед шаардагдаж буй нийтийн аюулгүй системийг бий болгох зорилгоор яриа хэлэлцээ хийх, хамтран ажиллахад Орос улс нээлттэй. Улс орнууд хамтдаа дэлхий дахиныг шинэ аюулаас хамгаалж чадна” хэмээн Путин хэлэв.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Аугаа эх орны дайнд амь үрэгдсэн хүмүүсийн дурсгалыг хүндэтгэж, “Нэр нь үл мэдэгдэх дайчны шарил”-ын ойролцоох Мөнхийн галд цэцэг өргөсөн юм.
Ялалтын баярын 75 жилийн ойг тохиолдуулсан цэргийн парадын төгсгөлд Путин парадад оролцсон анги салбарын захирагч нарт баяр хүргэж, ахмад зүтгэлтнүүдтэй ярилцжээ. Үүний дараа тэрбээр ОХУ-ын Батлан хамгаалахын сайд Сергей Шойгугийн хамтаар Александрын цэцэрлэгийг зорив.
ОХУ-ын Төрийн тэргүүн жил бүрийн тавдугаар сарын 9-нд Нэр нь үл мэдэгдэх дайчдын шарилд цэцэг өргөдөг бөгөөд энэ арга хэмжээ ихэвчлэн парадын дараа болдог билээ.
Ялалтын 75 жилийн ойн баярт зориулсан пиротехникийн шоу тоглолт Москва хотноо 23.00 цагт эхэлж, 15 минут үргэлжлэв.




























































Б.ЖАРГАЛ
Зочин 2020-06-25 202.9.46.64
манай цэргүүд янзтай
Зочин 2020-06-25 79.163.166.114
Shaal hudlaa shou bolloo ziriin oros ard tumen monch ih yaduurz bna
BOLJ BAINA 2020-06-25 43.228.131.151
Ene muulaad baigaa umbuunuud sonsoj bai!. Odoo manai armid hereglej baigaa malgaig har. Zugeer l oros malgai. Harin ene umssun malgai bol 1940-uud oni manai generealiin malgatai adilhan goyo i bn. Mongol er hund yag taarsan huvtsas boljee. Saihan hanagar haragdaj, hyatad oros, busad buh ornii huvtsasnaas ers yalgagdsan , nudend duulahan , nunjigtei haragdaj bnaa.
Зочин 2020-06-25 202.179.27.180
угаасаа тэр үеийн хувцасыг нь өмсөж жагссан бз тэгэхээр мөрдэс таних тэмдэгээс бусад нь ялгаагүй орос хувцас
Зочин 2020-06-25 202.126.88.232
Ene yosloliin huvtsas uneheer goyo bolj. Manai tserguud saihan haragdaj bn
Зочин 2020-06-25 202.21.107.116
Орос улсын амссан хохирол арай л дэндүү
Зочин 2020-06-25 182.160.33.99
Европ бүхлээрээ Оросын эсрэг хийсэн дайн юм ш дээ. Наанаа бол фашист Герман Орос хоёрын дайн юм шиг харгагдавч цаанаа бол Европ бүтнээрээ Оросын эсрэг хийсэн дайн юм. Тэд нар ганц нэгээрээ Оросыг дийлэхгүй гэдгээ мэдээд, Гитлер гэдэг ойворгон нөхрийг ашиглаад Орос руу бүгдээрээ дайрсан юм. 1938 оны Мюнхений хуйвалдаанаас энэ нь маш тод харагдаж эхэлсэн юм. Одоо Европ АНУ – тайгаа нийлээд ч Орос орныг дийлэхээсээ өнгөрсөн. Бид энэ ялалтанд Оросын талд явснаараа хожсон юм их бий.Мулгуу юмтай я.гүй
zochin 2020-06-25 192.82.75.147
Manai Erunhiilugch orltsoogui ni zuv bolson baigaa biz? Oroltsson bol Umnud Oseti, Abhaziinh shig l baih baisan biz…
Зочин 2020-06-25 192.82.69.195
manai tserguud bahardaad amai angaigad alhaj baihii. dasgal beltegel hiigegui umuda. Bas ter ulaan kanttai umd demii bna
Чукча Монгол 2020-06-25 64.119.16.90
Маш муухай харагдаж байна. Хувцас нь яг орос хувцас. Хасагстаны түвшинд бууж доошоо орлоо. Оросын боол Чукча улсын онигор нүдтэй орос цэргүүд гэж харагдаж байна! Монголын 3 дагч хөршийн бодлого ардчилсан нээлттэй Дэлхийн Монгол гэсэн имижтэй зөрчилдөж байна!
ммм 2020-06-25 43.228.131.151
Ene muulaad baigaa umbuunuud sonsoj bai!. Odoo manai armid hereglej baigaa malgaig har. Zugeer l oros malgai. Harin ene umssun malgai bol 1940-uud oni manai generealiin malgatai adilhan goyo i bn. Mongol er hund yag taarsan huvtsas boljee. Saihan hanagar haragdaj, hyatad oros, busad buh ornii huvtsasnaas ers yalgagdsan , nudend duulahan , nunjigtei haragdaj bnaa.
Зочин 2020-06-25 64.119.16.90
Маш муухай харагдаж байна. Хувцас нь яг орос хувцас. Хасагстаны түвшинд бууж доошоо орлоо. Оросын боол Чукча улсын онигор нүдтэй орос цэргүүд гэж харагдаж байна! Монголын 3 дагч хөршийн бодлого ардчилсан нээлттэй Дэлхийн Монгол гэсэн имижтэй зөрчилдөж байна!
МАНГОЛЬСКИЕ БАРАНЫ 2020-06-25 202.179.25.25
Урьд нь Орос тоож Монголыг оролцуулдаггүй Монгол ч болоод л байдаг байсан. Одоо нэг их санаж гэнэ. Худлаа ш дээ. Хеөрчихөж үхэрнүүд гээд шоолж байгаа.
Зочин 2020-06-25 182.160.33.99
Европ бүхлээрээ Оросын эсрэг хийсэн дайн юм ш дээ. Наанаа бол фашист Герман Орос хоёрын дайн юм шиг харгагдавч цаанаа бол Европ бүтнээрээ Оросын эсрэг хийсэн дайн юм. Тэд нар ганц нэгээрээ Оросыг дийлэхгүй гэдгээ мэдээд, Гитлер гэдэг ойворгон нөхрийн хийрхэлийг нь ашиглаад Орос руу бүгдээрээ дайрсан юм. 1938 оны Мюнхэний хуфвалдаанаас энэ нь маш тод харагдаж эхэлсэн юм. Одоо Европ АНУ – тайгаа нийлээд ч Орос орныг дийлэхээсээ өнгөрсөн. Бид энэ ялалтанд Оросын талд явснаараа хожсон юм ш д
Зочин 2020-06-25 66.181.167.254
Үгүй ээ мөн, их юм мэддэг шаар юм аа чи!
зочин 2020-06-25 192.82.68.25
Оросууд дайны дараа эдийн засгийн салбарт ялагдсандаа хөөрхий Орос орноор Герман Япон орноор явж үзэхэд өдөр шөнө шиг байдаг даа.
Зочин 2020-06-25 202.126.90.128
Герман, Япон улсууд Орос шиг их гүрний статусгүй бөлгөө. Олон улсын харилцаа гэгчийг мэдэхгүй бүүмэрүүд өнөөх Оросоороо л цэнэглэгдэж, тэрийгээ л ярих юм даа хөөрхийс. Ийм битгий болоорой доо z,y үеийнхэн минь.
Зочин 2020-06-25 107.77.209.97
Oros 10 jiliin daraa zimbabie statustai bolnoo
Зочин 2020-06-25 119.40.98.177
Европын эрх чөлөөны төлөө гэдэг худлаа, одоо тэд яагаад ОХУ-ын эсрэг яваад байна вэ?
Зочин 2020-06-25 202.179.25.25
Оросжсон Монголчуудаас ухаантай болхоор.
Зочин 2020-06-25 139.5.218.109
Сүр жавхлантай сайхан парад байлаа. Монгол бас хятад цэргийн хайрцаг ялгарч харагдаж байсан шүү. Гэхдээ Агуу Зөвлөлтийн парадын хаана нь ч хүрэхгүй дорой болсон нь анзаарагдав. Яая гэхэв дээ. Хуучин юм ул болж шинэ юм зул болдог ертөнц шүү дээ.