"Дэлхийн эдийн засаг гүн хямралд орж, урт хугацаанд сэргэнэ" | News.MN

"Дэлхийн эдийн засаг гүн хямралд орж, урт хугацаанд сэргэнэ"

"Дэлхийн эдийн засаг гүн хямралд орж, урт хугацаанд сэргэнэ"

"Дэлхийн эдийн засаг гүн хямралд орж, урт хугацаанд сэргэнэ"

Олон Улсын Валютын Сангийн таамагласнаар, дэлхийн эдийн засаг хоёр сарын өмнө таамаглаж байснаас илүү гүн хямралд орж, илүү удаан хугацааны дараа сэргэх төлөвтэй байгаа ажээ.

Тус сангаас дөрөвдүгээр сард энэ онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт гурван хувиар агшина гэсэн төлөв гаргаж байсан бол 4.9 хувиар агшина гэж таамаглаж буйгаа мэдээллээ. Харин 2021 онд эдийн засгийн өсөлтийн төлвийг 5.8 хувиас 5.4 хувь болгон бууруулсан байна.

Олон Улсын Валютын Сангаас цар тахал эрчимтэй тархаж буйтай холбоотойгоор иргэдийн аж амьдрал, ажлын байрны аюулгүй байдал, тэгш бус байдалд үзүүлэх сөрөг үр дагавар нь улам бүр тэлж байгааг анхааруулав.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-25 66.181.161.6

ой мод өвс шатсаны дараа ердийнхөөсөө илүү хурдан сайн ургадаг тэрэнтэй адил эрэлтийн өлсгөлөнд нэрвэгдсэн эдийн засаг маш хурдан сэргэнэ мөн шинэ зах зээл олноор бий болно аялал жуулчлал асар их хурдацтайгаар өснө, эдийн засагчид гэж муу ёрлосон тэнэгүүд, тэр дундаа Монголд эдийн засагч гэж байхгүй мал оркууд байна даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж