Олон Улсын Валютын Сангийн таамагласнаар, дэлхийн эдийн засаг хоёр сарын өмнө таамаглаж байснаас илүү гүн хямралд орж, илүү удаан хугацааны дараа сэргэх төлөвтэй байгаа ажээ.
Тус сангаас дөрөвдүгээр сард энэ онд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний үзүүлэлт гурван хувиар агшина гэсэн төлөв гаргаж байсан бол 4.9 хувиар агшина гэж таамаглаж буйгаа мэдээллээ. Харин 2021 онд эдийн засгийн өсөлтийн төлвийг 5.8 хувиас 5.4 хувь болгон бууруулсан байна.
Олон Улсын Валютын Сангаас цар тахал эрчимтэй тархаж буйтай холбоотойгоор иргэдийн аж амьдрал, ажлын байрны аюулгүй байдал, тэгш бус байдалд үзүүлэх сөрөг үр дагавар нь улам бүр тэлж байгааг анхааруулав.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ