УИХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өчигдөр /2020.06.24/ болж өнгөрлөө. Энэ удаагийн сонгууль өглөөний 07.00 цагт орон даяар эхэлж, 22:00 цагт өндөрлөсөн юм. Сонгогчдын хувьд нийт 2070 хэсгийн хорооонд саналаа өгч, 73.64 хувийн ирцтэй байв. Тодруулбал, улсын хэмжээнд 2 сая 624 сонгогч саналаа өгөхөөр нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 1 сая 475 мянга 675 иргэн саналаа өгчээ. Энэ нь 2000 оноос хойш анх удаа сонгогчдын ирц дахин сэргэснээрээ онцлог.
Өөрөөр хэлбэл, 1992 онд зохион байгуулагдсан анхны УИХ-ын сонгуульд сонгогчдын оролцоо 95.6 хувь байсан бөгөөд 2012 оны сонгууль хүртэл аажмаар буурч 67.3 хувьд хүрч, сонгогчдын ирц тогтмол буурч байв. Харин УИХ-ын 2016 оны сонгуулийн хувьд иргэдийн сонгуулийн оролцоо өмнөх сонгуулиудтай харьцуулахад харьцангуй бага боловч өмнөх 2012 оны сонгуулийнхаас 6.4 пунктээр сонгуулийн идэвх нэмэгдэж 58.03 хувийн ирцтэйгээр оролцож байж.
Энэ жилийн хувьд сонгогчдын ирц 2016 оны санал хураалтын дүнтэй харьцуулахад даруй өссөн үзүүлэлттэй байгааг дээрх ирцийн мэдээллээс харж болохоор байгаа юм. Хэдийгээр тахлын үед цаг агаарын таагүй нөхцөлд энэ удаагийн ээлжит сонгуулийг зохион байгуулсан ч иргэдийн хувьд саналаа идэвхтэй өгснийг Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ц.Содномцэрэн онцолж байсан юм. Энэ жилийн хувьд аймгуудаас Завхан, Увс аймгийн сонгогчид хамгийн идэвхтэй саналаа өгсөн бол дүүргээс Хан-Уул, Баянголын сонгогчид хамгийн их сонгогч саналаа өгсөн байна.
Энэ удаагийн сонгуулийн дүр зургийг 2016 оны УИХ-ын ээлжит сонгуультай харьцуулахад залуус идэвхтэй оролцож саналаа өгч байснаараа онцлог. Тоон баримт сөхвөл, 18-аас дээш насны 2.1 сая орчим иргэн бий. Сонгуулийн ирц өндөр бүртгэгдэхэд мэдээж залуусын оролцоо чухал байсан нь мэдээж. Залуусын хувьд саналаа өгч, сонгуульдаа идэвхтэй оролцох нь иргэний үүрэг төдийгүй төрөө төвхнүүлэхэд өөрсдийн оролцоо чухал гэдэг байр суурийг илэрхийлж байсан билээ.
Монгол улсын хүн амын дөч шахам хувь нь 0-18 насны хүүхдүүд, бас 40 гаруй хувь нь 18-35 насны залуучууд байдаг. Үлдсэн 20 орчим хувь нь ахмадууд. Тэгэхээр залуус бид сонгуульд оролцож, саналаа өгч гэмээ нь ирээдүйн хөгжил бидний хүсч байгаа замаар явах юм.
Б.ЦЭЦЭГ
Зочин 2020-06-25 66.181.188.88
МАН ялаагүй ээ. Харин ч их дорд орсоноо мэдэж авсан байх. Ард түмэн өөр хүмүүсийг хайж байгаа нь илт байлаа. Дөнгөж сонгогчдын 30-хан хувийн саналаар үлдлээ. Бусад 70% өөр сонголт хийсэн. Сонгуульд оролцоогүй хүмүүс бүгд МАН-ыг жигшдэгтээ оролцоогүй нь бас тодорхой. Дараагийн удаа Монголчууд үүнээс ч илүү идэвхтэй босч, бүр илүү ухаантай нэгдмэл сонголт хийх нь тодорхой. Дараалан зальдуулаад байна гэж юу байх вэ. Харин улиг болсон 3н намаас бусад бүх хүчин эвсэх хэрэгтэй.
Монголд ийм олон нам байх ёстой хэрэггүй юм байна ёстой их санал хувааж байна МАН АН ийн аль нэгэнд нь нэгдэх хэрэгтэй 2020-06-25 49.0.218.178
МАН яллаа. амжилт хүсье. АН хурдхан шиг С.Эрдэнэийг зайлуулж шинэчлэл хийх хэрэгтэй.энэ сонгуулиар энэ олон нам, бие даагч нар нэр дэвшээд ёстой их санал хувааж, хуваагдаж хэн хэндээ гай болж хэнч гарсангүй.хайран санал. дараагийн сонгуулиар МАН, АН гэсэн 2 намд л нэгдэж эсвэл хамтарч орох хэрэгтэй.нэгдэж чадахгүй хамтарч чадахгүй бол ийм олон нам , бие даагч нэртэй би би гэсэн хувь хүмүүс тус тусдаа байвал шинэчлэл ардчилалыг хүссэн хүмүүс хоорондоо л өрсөлдөөд байвал саналаа хуваагаад л байна
Монголд ийм олон нам байх ёстой хэрэггүй юм байна ёстой их санал хувааж байна МАН АН ийн аль нэгэнд нь нэгдэх хэрэгтэй 2020-06-25 49.0.218.178
энэ их талцал хуваагдлаас болж АН, ардчилал доройтож байна.Ардчилсан намаасаа урвасан , өөр өөр нам байгуулж тоглодог, я***н мэт нам нам дамжиж явдаг хүмүүс одоо болимоор байна.битгий хоорондоо өрсөлдөөд ийш тийшээ үсчээд саналаа хуваагаад хүчгүйдүүлээд бай. буцаад АН даа ор. эвлэр. тус тусдаа байвал хэнч хожихгүй. дараагийн сонгуулиар ийм олон нам бие даагч нар ёстой хэрэггүй юм байна. хоорондоо саналаа л хуваагаад л дуусах юм байна. Монгол шиг цөөхөн хүн амтай улсад олон нам ёстой хэрэггүй ю
Зочин 2020-06-25 202.21.108.215
Ardchilal, erh chuluu bayartai. Daranguilal, ulsgulun, ajilguidel, dampuural aisui. Gadaadad baigaa humuus ireh gej yarsanii hereggui. Mongol ulsiin amidral ireh 4 jil buren dampuurna, Hyatad ulsiin zeelnees uur orloggui uls bolno.
Ард 2020-06-25 64.119.18.16
Мананг ялж чадсан уу
байнгын буураллтай сонголтгүй болоод одооо эргэн 2020-06-25 66.181.185.34
МААШ САЙХАН СОНГОЛТ БОЛЛОО ХҮРЭЛСҮХЭД АРД ОЛНЫ ИТГЭЛ ЯМАР БАЙГААГ ХАРАА БИЗ ОДОО ХАРИУЦЛАГАТЙ ХУРДТАЙ ИТГЭЛ ЭВДХЭЭРГҮЙ САЙН АЖИЛЛААРАЙ АМЖИЛТ
зочин 2020-06-25 202.55.188.81
Болдог юм болдгоороо болж Ц.Элбэгдорж сахал Эрдэнэбилэг нар үнэнд гүйцэгдлээ дээ .
Bye 2020-06-25 202.9.46.110
zandaahuu enhbold, erdene, erdenebt zereg het deerengui horchinguudaas salahiig uneheer husej blaa, ted l namiinhaa neriig gutaasan, tednii deerengui uildliig zuragtaar harsaar bgaad durgui hursen
зочин 2020-06-25 139.5.218.126
Одоо гоншигноод нэмэргүй. Шал усан тэнэг амьтан л биш бол
Ялагдагсад буруугаа бусдаас биш өөрсдөөсөө хайвал ухаалаг хэрэг болно.
Зочин 2020-06-25 66.181.186.106
Саналын ирц нэмэгдсэн нь Цар тахлаас болсон байх оо. Бүтэн 6-сар хорио цээр гээд ажил төрөлгүй шахам хийх юмгүй уйдаж байсан улс ганц өдөр бараг наадам хийсэн шахуу юм болоо биз. МАН-ын ЖДҮ-гийн мангасууд болох Амарбаясгалан, Содбаатар нар амаа ангайгаад, шүлсээ залгиад , инээд алдаад байна лээ.
Зочин 2020-06-25 58.109.221.157
Unasan buhud shaltag mundahgui ee gej Ug bii MAN -iin Zasgiin gazar sain ajilasan ni unen Amjilt
amar 2020-06-25 202.55.188.86
За яахав МАН гарчихлаа.Мөнгө эрх мэдлийн хүчээр арай л олон суудал авчихлаа.Одооноос ЖДҮ.концес.тендер болон бусад буруу зуршлаасаа яаралтай салаарай.Ард түмний амьдрал хэцүү байгаа шүү.Эх орноо бодоорой.Ахиц дэвшил хэрэгтэй байна.Амжилт хүсье
Зочин 2020-06-25 139.5.217.200
Davarsan erh barij bgaa MAN luivraa hiichihlee dee, orosd Putiny songuuli ingej avtomataar huuramch yavagddag yum bilee, yadarsan ch bol doo. Uvsyn Teso-n Mongolyg zarahaas siihgui jdu mungu hulgailj, zalilan deerem hiij busdyg zavshij shulj garsan munguuruu bugdiig hudaldaj avdag Odongiin Tsogtgerel, medrel muutai ungu huusun uhuulagch nevtruulegch Anujin….naimachid hogiin yumnuudyg mongolchuud turd zalna gej uu, n****!!!!
зочин 2020-06-25 202.21.100.210
\Энэ нь 2000 оноос хойш анх удаа сонгогчдын ирц дахин сэргэснээрээ онцлог.\ Анх удаа дахин гэдэг үг юу гэсэн үг вэ
Зочин 2020-06-25 139.5.218.109
Ер нь бол МАН гарах нь тодорхой байсан. Гэхдээ ийм өндөр хувиар биш. Ерөнхийд нь бол нилээн луйварсан, саналын хулгай явагдсан нь илт харагдаж байна. Зайлуул бие даагчдад, шинэ хүмүүст ард түмэн маш их санал өгсөн. Даанч ганцаардацгаагаад, бие биенийхээ саналыг хуваагаад замхарчлаа
Irgen 2020-06-25 150.129.142.236
Sanal zamharlaa gedeg n unen. AH muu nertei uhaan muutai dargaasaa bas bolloo. Zaluu zuv ner devshigchdiig olnoor gargaj chadaagui n arai denduu haramsaltai. Showchin ner hund huusun Anujin, JDU idsen huuchin gishuud garaad Naidalaa Naranbayar metiin bolovsroltoi zaluus garahgui baigaa n uneheer MAH-ii esreg AH XVH nam sanalaa huvaahguin tuld zurj ner devdheed biye biye demjih heregtei bgaag haruulaad bnaa
Зочин 2020-06-25 45.79.75.18
МАН одоо юун илбийн гайхамшиг үзүүлээд байгаа юм бэ! Сонгуулийн ирц өссөн чинь үнэн юм уу! Эхлээд баахан бэлдсэн саналын хуудсыг аль хэдийн хийчихсэн хайрцгуудад 7 цагаас саналын хуудас нэмж хийж эхэлдэг юм уу! Санал авах байранд ирсэн хүний тоо, хайр хайрцагны тоолсон дүн 2-ыг харьцуулж үзээч ээ. Монголд байгаа гадна дотны илбэчин, хакеруудыг сайн шалгах хэрэгтэй. МАН-ынхан улам баяжиж, ард түмэн улам ядуурахыг хүсээд байгаа юм уу! Үмх мах олж идэж чадахгүй хүмүүс МАН-ыг сонгочихлоо гэж үү!
Зочин 2020-06-25 45.79.75.18
МАН одоо юун илбийн гайхамшиг үзүүлээд байгаа юм бэ! Сонгуулийн ирц өссөн чинь үнэн юм уу! Эхлээд баахан бэлдсэн саналын хуудсыг аль хэдийн хийчихсэн хайрцгуудад 7 цагаас саналын хуудас нэмж хийж эхэлдэг юм уу! Санал авах байранд ирсэн хүний тоо, хайр хайрцагны тоолсон дүн 2-ыг харьцуулж үзээч ээ. Монголд байгаа гадна, дотны илбэчин, хакеруудыг сайн шалгах хэрэгтэй. МАН-ынхан улам баяжиж, ард түмэн улам ядуурахыг хүсээд байгаа юм уу! Үмх мах олж идэж чадахгүй хүмүүс МАН-ыг сонгочихлоо гэж үү!
Zoch 2020-06-25 66.181.190.184
Har tamhinii mapiin tolgoich Tsogtbaatariig songoson SBD songogshidod durgui hurch b.na.
Зочин 2020-06-25 45.79.75.18
2 удаагийн сонгууль дараалан 60-н хэдэн суудал авна гэж байх уу! Хар машиныг хакердаад, саналын хайрцгийг урьдчилан бэлдсэн өөр хайрцгаар солиод байна. Тэр CD дээр бичиж өгч байгаа саналын хуудасны зургууд ч гэсэн урьдчилан бэлдсэн зураг юм биш үү. Санал авах байранд ажиллаж байгаа бүх ажилтан, ажиглагчийг худалдаж аваад байгаа юм уу хаашаа юм бэ! Үнэхээр ард түмний сонголт мөн эсэхийг баараггүй шалгах хэрэгтэй. Саналын хайрцгууд чинь давхар ёроолтой илбийн үзүүлбэрийн хайрцаг юм уу!
Зочин 2020-06-25 59.153.113.20
Hamaagui burj baigaad buruudavdaa duu min
Зочин 2020-06-25 45.79.75.18
Саналын хуудсыг 100% гараар тоолох хэрэгтэй. МАН-аас бусад бүх нам, эвсэл, нэр дэвшигчид нэгдэж ийм шаардлага тавь. Гэхдээ одоо хайрцгуудыг сольчихсон болов уу. Юунаас нь айдаг юм бэ. Тусгай мессеж дугаар, фэйсбүүк хаяг үүсгээд тийшээ МАН-ыг дэмжээгүй бүх сонгогчид регистрийн дугаар, утасны дугаар, дэмжсэн нам, эвсэл, нэр дэвшигчийнхээ нэрийг илээр явуулж санал нь яг зөв тоологдсон эсэхийг шалгуулах хэрэгтэй. Хар машиныг хакердаад дараа нь саналын хайрцгуудыг солиод байдаг юм уу хаашаа юм бэ!
Зочин 2020-06-25 59.153.113.20
Har mashiny "ezed" boloh Zi, Lu 2 uursduu unsan shuu dee. Tegeheer mashind asuudal baihgui. SEH hianaltyn toollogo hiisen. Unasan buhud shaltag mundahgui.
sereeter 2020-06-25 59.153.85.82
ингээд ждүчид идээчид нэг юм ялнаас мултарах гэж баяр хүргье.
Иргэн 2020-06-25 202.21.117.194
Зарим ЖДҮ чид гараад ирсэн бна. Тэд нартаа ямар ч албан тушаал өгч болохгүй. Явуулдаг газар луу явуулж намаа бүрмөсөн цэвэрлэмээр юм
Зочин 2020-06-25 202.55.188.81
Миний дэмжсэн МАХН гарсангүй. Ганбаатар гарсан нь бүр ч таалагдсангүй. За яахав, салхи эргэх цагаар гараад ирнээ энэ нам.
Зочин 2020-06-25 66.181.186.106
МАН-ын дарга Хүрэлсүх Одоо ЖДҮ-чин, Концесчин, 60 тэрбумчин нарыгаа зайлуулж байж л цааш явна даа. Прокуророос зарлан авсан ЖДҮ-чидээ эгүүлэн татах биз дээ.