Covid-19: Халдвар жирэмсэн эхийн эхсээр дамжив уу? | News.MN

Covid-19: Халдвар жирэмсэн эхийн эхсээр дамжив уу?

COVID-19

Covid-19: Халдвар жирэмсэн эхийн эхсээр дамжив уу?

Covid-19: Халдвар жирэмсэн эхийн эхсээр дамжив уу?

Дэлхий даяар сүүлийн 24 цагийн дотор коронавирусийн +155,685 шинэ тохиолдол, +4,783 нас баралт бүртгэгджээ. Өнөөдөр (2020.06.25)-ийн байдлаар нийт халдвар авагсдын тоо дэлхийд 9,502,784 болж, нас барагсдын тоо 483,671-д хүрсэн байна.

Эдгэрсэн хүний тоо 5,160,664 байгаа бол халдварын идэвхтэй тохиолдлын тоо 3,858,449 болж, 58,364 хүний биеийн байдал хүнд байгаа аж. Дээрх тоо баримтуудаас харахад дэлхийн нэг сая хүн тутмын 1,219 нь коронавирусийн халдвар аваад байгаа бол нэг сая хүн тутмын 62.1 хувь нь уг халдварын улмаас нас баржээ.

ЭМНЭЛ ЗҮЙН 3-р ШАТ РУУ ОРСОН АНХНЫ ВАКЦИНЫГ ТУРШИЖ БАЙНА

БНХАУ-ын “China National by tec” группийн хөгжүүлж буй “Covid-19” вакцины эмнэл зүйн гуравдугаар шатны туршилтыг Мягмар гаригт Арабын Нэгдсэн Эмират улсад эхлүүлсэн. БНХАУ дотооддоо халдварыг хяналтдаа авсан тул гуравдугаар шатны туршилт судалгаа явуулахад шаардагдах өвчтөний тоо болон бусад нөхцөлийг хангахгүй байгаа тул уг судалгааг хилийн чанадад явуулахаар болсон байна.

Уг вакцин нь идэвхгүйжүүлсэн вакцин бөгөөд эмнэл зүйн нэг, хоёрдугаар шатны туршилт судалгаагаар ноцтой гаж нөлөө илрээгүйгээс гадна туршилтад хамрагдсан хүмүүст хоёр тун вакцин хийснээс хойш 28 хоногийн дараа эсрэг бие илэрчээ.

ДӨНГӨЖ ТӨРСӨН ГУРВАН ИХРЭЭС ХАЛДВАР ИЛРЭВ

Мексикт дөнгөж төрсөн гурван ихэр хүүхдээс халдвар илэрсэн байна. Хүүхдүүдийг төрснөөс хэдхэн цагийн дараа шинжилгээ авсан бөгөөд тэд халдвар авсан хэн нэгэнтэй ойр байгаагүй аж. Эрдэмтэд вирус жирэмсэн эхийн эхсээр халдвар дамждаг эсэхийг тогтооход энэ тохиолдол тусална хэмээн найдаж буй юм байна.

Хүүхдүүдийн хоёрын биеийн байдал тогтвортой байгаа бол нэг нь амьсгалын замын өвчний эмчилгээ хийлгэж байгаа аж. Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, хүүхдүүдийн эцэг эх халдварын шинж тэмдэггүй өвчтөнүүд байж магадгүй бөгөөд тэднээс шинжилгээ авч тусгаарлажээ.

ХАЛДВАР АВСАН ХҮНИЙ ТООГООР ТЭРГҮҮЛЖ БУЙ 10 УЛСЫН МЭДЭЭЛЭЛ
(2020.06.25-ны 06:00 цагийн байдлаар)

Эх сурвалж: WORLDOMETERS
Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Уншигч 2020-06-25 192.82.77.113

1 саяын 61.2 хувь нь хэд болохыг бодож мэдэхгүй биз дээ

Avatar

Cool 2020-06-25 150.129.142.236

1 sayin 61.2% gedeg chin 612000 bolno shuudee setguulchee, medeegee shalgaj tavij bai l daa, huvi too bodohdoo muu bol yadaj medeh hunees asuu

Avatar

Зочин 2020-06-25 192.82.76.145

1 сая хүн тутмын 61.2 % нь нас баржээ.дээр бас тэгж бичээд байсан.Жаргал муу суга

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж