Jurassic Park 27 жилийн дараа бокс оффисыг дахин тэргүүлэв | News.MN

Jurassic Park 27 жилийн дараа бокс оффисыг дахин тэргүүлэв

Jurassic Park 27 жилийн дараа бокс оффисыг дахин тэргүүлэв

Jurassic Park 27 жилийн дараа бокс оффисыг дахин тэргүүлэв
JURASSIC PARK, 1993. ©Universal/courtesy Everett Collection

Дэлхийн кино урлагийн сор болсон бүтээлүүдийн нэг Jurassic Park буюу Юрийн галвын цэцэрлэг кино өнгөрөгч долоо хоногт түүхэндээ гурав дахь удаагаа кинотеатруудын дэлгэцнээ гарч, бокс оффиссыг ашиг орлогоороо тэргүүлжээ. 1993 онд алдарт найруулагч Стивен Спилбергийн найруулсан уг шинжлэх ухааны уран зөгнөлт кино нь “Аавуудын баяр”-аар буюу өнгөрөгч зургадугаар сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд АНУ-ын 230 гаруй кионтеатрын дэлгэцнээ гаран, нийт 517 мянган ам.долларын ашиг олон тэргүүлсэн аж.

Өмнө нь 1993 болон 2013 онуудад тус тус нээлтээ хийж байсан энэхүү кино нь нийт 404.3 сая ам.долларын ашгийг дотоодын зах зээлээсээ олж байжээ.

Энэ жил цар тахалтай холбогдуулан дэлхийн томоохон кино компаниуд кино уран бүтээлүүдийнхээ нээлт хийх товыг хойшлуулсаар байгаа билээ. Үүнтэй холбогдуулан АНУ-д хуучны сонгодог дэлгэцийн бүтээлүүдийг дахин кинотеатруудаар гаргаж эхэлжээ. Энэ сард л гэхэд 1975 онд нээлтээ хийж байсан Jaws кино дахин 187 кинотеатруудын дэлгэцнээ гарч 516 мянган ам.долларын ашиг олсон бол The Invisible Man буюу Үл үзэгдэгч хүн кино 383 мянган ам.долларын ашиг орлогыг нээлтээ хийсэн даруйдаа олж, бокс оффисын жагсаалтыг тэргүүлжээ.

Өнгөрөгч амралтын өдрүүдээр АНУ-ын кинотеатруудаар гарсан кинонууд нийтдээ 3.8 сая ам.долларын ашиг олсон бол өнгөрөгч 2019 оны энэ үед 200 сая ам.долларын ашиг олж байсан гэх судалгаа гарчээ. Үүнээс авч үзвэл цар тахал үзвэр үйлчилгээний газруудад хүндхэн цохилт өгч байна.

АНУ-ын хувьд ирэх долдугаар сараас эхлэн кинотеатруудынхаа үйл ажиллагааг эргэн сэргээнэ гэж мэдэгдсэн бөгөөд үүнтэй холбогдуулан “Unhinged”, “Mulan”, “Tenet” зэрэг кино уран бүтээлүүд долдугаар сард нээлтээ хийх тов гаргажээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-25 69.206.255.33

Мулан бол угаасаа явахгүй кино байсан, азаар гитдууд өвчин гаргаж жоохон сүржигнэсэн боловч хэт дэгдснээс болоод хэн ч үзсэнгүй. Монголоор оролдоод хэрэггүй гэж үг байдаг юм аа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж