Роналдо, Мессигийн эрин үеийн төгсгөл ойртож байна

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Роналдо, Мессигийн эрин үеийн төгсгөл ойртож байна

Роналдо, Мессигийн эрин үеийн төгсгөл ойртож байна

Дэлхийн хөлбөмбөгийн спортын хоёр ноён оргилын нэг, алтан бөмбөг шагналын зургаан удаагийн эзэн Лионель Месси өчигдөр /2020.06.24/ 33 нас хүрчээ. Харин нөгөө оргил нь болох алтан бөмбөг шагналын таван удаагийн эзэн Кристиано Роналдо ирэх 2021 оны хоёрдугаар сард 36 нас хүрнэ.

Та бүхэндээ Лионель Месситэй холбоотой фактуудыг хүргэхэд:

  • Түүний өндөр өвөө итали хүн бөгөөд 1883 онд Италиас гаран, Аргентин улсын Росарио хотод ирж амьдарчээ. Лионель Месси 1987 оны зургадугаар сарын 24-нд Росарио хотод мэндэлсэн.
  • Лионель Мессигийн анхны гэрээ сальфетка дээр байгуулагдаж байсан. Барселона багийн хөлбөмбөг хариуцсан албаны дарга Карлес Рекса Мессигийн аавд хүүг нь багтаа авна хэмээн амлаж, батлах үүднээс сальфетка дээр гэрээ байгуулсан аж.
  • Хүүхэд бүрийн шүтээн болсон Мессигийн бага насных нь шүтээн Пабло Аймар. Пабло Аймар нь Ривер Плейт, Валенсиа, Бенфика зэрэг томоохон багуудад тоглож байсан Аргентин хөлбөмбөгчин юм.
  • Лионель Месси мэргэжлийн хөлбөмбөгчний замналдаа Барселона багийн төлөө 722 тоглолтод оролцсон бол Аргентины шигшээ багийн төлөө 138 тоглолтод оролцжээ. Барселона багтайгаа хүртэж болох бүхий л цомыг хүртсэн түүнд одоо зөвхөн дэлхийн аваргын алтан дагина болон Копа Америка тэмцээний цом л дутуу байна.

Хөлбөмбөгийн ихэнхи тоглогчид 30 нас гараад зодог тайлах шийдвэр гаргадаг. Пеле болон Диего Марадона гэх домгууд 36 насандаа, Йохон Кройфф 37 насандаа, Зинедине Зидан 34 насандаа тус тус зодог тайлж буйгаа зарлаж байжээ.

Кристиано Роналдогийн хувьд өдийг хүртэл 20 настай залуу шиг бие хаа, хурд, хүчтэй хэвээр байна. Мэргэжлийн түвшинд 839 тоглолтонд хийсэн тэрбээр саяхан Италийн Сериэ-А лигт 12 жил тоглохдоо 42 гоол оруулж тус лигийн түүхэнд хамгийн олон оруулсан Португал тамирчин болж байсан Руй Костагийн энэхүү амжилтыг хоёрхон жилийн дотор 43 болгож ахиулсан. Нас ахих тусам улам хүчирхэгжиж байгаа Кристиано Роналдо 2022 он хүртэл Италийн Ювентус багт хүчин зүтгэх гэрээ байгуулсан.

4.543 тэрбум жилийн настай дэлхий хэмээх гариг дээр энэ цаг үед Кристиано Роналдо болон Лионель Месси хоёрын эрин үед амьдарч байгаа нь азтай хэрэг. Тэдэн шиг яг нэгэн цаг үед төрөн гарч, хөлбөмбөгийн спортын бүхий л шагнал, алдар гавьяаг хуваан эзэмшсэн өрсөлдөгчид үгүй билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж