Онцгой байдлын ерөнхий газраас Булган, Сэлэнгэ, Хэнтий болон Төв аймгийн зургаан сумын нутаг дэвсгэр дэх долоон гол мөрний гармаар 376 иргэнийг гаргаж, сонгуульд оролцох аюулгүй байдлыг хангаж ажилласан байна.
Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр Төв аймаг болон говийн аймгуудын зүүн хэсгээр, Дундговь, Дархан, Хэнтий, Өмнөговь аймгуудаар усархаг, аадар бороо орсон талаар мэдээлсэн. Тодруулбал, Хэнтий болон Дундговь аймагт их хэмжээний мөндөр орсон байна.
Өнөө шөнөдөө говийн нутгаар усархаг аадар бороо орох төлөвтэй тул ард иргэд үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа. Зургадугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо, нутгийн зүүн хагаст бороо, энэ сарын 26-наас 28-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна.
А.СҮРЭН
Холбоотой мэдээ