Сонгуулийн санал авах өдөр 130 сонгогч 18 нас хүрчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

Сонгуулийн санал авах өдөр 130 сонгогч 18 нас хүрчээ

Сонгуулийн санал авах өдөр 130 сонгогч 18 нас хүрчээ

УИХ-ын энэ удаагийн ээлжит сонгуульд оролцох сонгогчдын нэрсийн жагсаалт батлагдаж, нийт 2 сая 624 сонгогч бүртгэгдсэн. Үүнээс эрэгтэй сонгогч нь 48 хувь буюу 961 мянга 971, эмэгтэй сонгогч нь 52 хувь буюу 1 сая 38 мянга 653 сонгогч байна.

Мөн 2020 оны зургадугаар сарын 24-ний энэ өдөр 18 насанд хүрч, сонгогчийн нэрсийн жагсаалтад бүртгэгдсэн 130 сонгогч эрхээ эдлэх боломжтой болжээ. Эдгээр сонгогчдын 71 эрэгтэй, 59 нь эмэгтэй сонгогч байна. Сонгуулийн ерөнхий хорооны өгсөн 17.00 цагийн ирцийн мэдээллээр 18-25 насныхан 43 хувьтай, идэвхгүй саналаа өгч байгааг албаныхан танилцууллаа.

Улсын хэмжээнд 17.00 цагийн байдлаар УИХ-ын саналын ирц 52.6 хувьтай байна. Насны ангиллаар нь авч үзвэл, 35-аас доош насны 827 мянга 756 сонгогч нийт сонгогчийн 41 хувийг, 35-ээс дээш нас 1 сая 172 мянга 868 сонгогч нийт сонгогчийн 59 хувийг эзэлж байгаа бол 100-аас дээш настай 92 сонгогч байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж