Газар өмчлөх өргөдлөө энэ сарын 15 хүртэл баталгаажуулна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Газар өмчлөх өргөдлөө энэ сарын 15 хүртэл баталгаажуулна

Хуучирсан мэдээ: 2016.01.05-нд нийтлэгдсэн

Газар өмчлөх өргөдлөө энэ сарын 15 хүртэл баталгаажуулна

Нийслэлийн хэмжээнд цахим системээр газар өмчлөх тавдугаар ээлжийн бүртгэлд нийт 140 мянга орчим иргэн газар өмчлөх хүсэлт ирүүлснээс 8088 иргэн сонгогдсон юм.

Энэ удаад шинээр Сүхбаатар дүүргийн Тоосгоны нэгдүгээр хэсгийн 16 нэгж талбарт, тоосгоны хоёрдугаар хэсгийн 149 нэгж талбарт, Баянзүрх дүүргийн Шарын аманд 204 нэгж талбарт, мөн 1,2,3,4 дүгээр ээлжинд хамрагдсан Баянзүрх, Хан-Уул, Сонгинохайрхан, Багануур, Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт цахим газар өмчлөлийг явуулсан.

Сонгогдсон иргэд 01 сарын 04-ний өдрөөс эхлэн 01 сарын 15 хүртэл ажлын 10 хоногт багтаан газар өмчлөх өргөдлөө баталгаажуулна. Багахангай, Багануур, Налайх дүүрэгт сонгогдсон иргэд Хан-Уул дүүргийн Соёлын ордонд, Хан-Уул, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэгт сонгогдсон иргэд харъяа дүүргийнхээ Өмч, газрын харилцааны албаны байранд иргэний үнэмлэхтэйгээ очиж, сонгогдсон эрхээ баталгаажуулах юм.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Хүмүүс ээ 2016-01-05 202.21.113.22

Хүмүүс ээ, тогтож айлд. Та нар огт үндэслэлгүй хардаж байна. Би бол эхнээс нь авхуулаад байнга идэвхтэй бүртгүүлж байсан. Ер таарч байгаагүй, харин сүүлийнх дээр нэг юм таарлаа. Юм болгоныг ингэж хардаж сэрдэхээ болиоо. Энэ нийслэл чинь бас ажил хийж л байгаа юм байна.

уншигч 2016-01-05 202.180.216.61

манайх ч адил 4 удаа бүртгүүслэн бүтээгүй. Энэ бол зүгээр л цахим дээрэм. Ийм нэрээр их хэмжээгэр хотын газрыг авчы байгаа сүлжээ Бат-Үүлийн бизнес.

Зочин 2016-01-05 202.21.113.22

Үндэслэлгүй хардаж байна. Би бол эхнээс нь авхуулаад байнга идэвхтэй бүртгүүлж байсан. Ер таарч байгаагүй, харин сүүлийнх дээр таарлаа. Юм болгоныг ингэж хардаж сэрдэхээ болиоо.

би 2016-01-05 103.26.194.138

бид 4 удаа гэр бүлээрээ бүртгүүлээд сонгогдсонгүй энэ худлаа шоу байна болиочээ уур хүрч байна болиочээ

MSE 2016-01-05 202.70.47.134

drt-тэй санал нэг байна, 4 удаа гэр бүлээрээ бүртгүүлээд 1 нь ч сонгогдсонгүй, итгэл үнэмшилгүй болж байна. Урьд луйвардаж аваад зардаг байсан, одоо бидний нэрээр худлаа программдаж газараа ширхэгчлэн зарах гэж байгаа юм уу? /урьдны өмч хувьчлал шиг/

MGL 2016-01-05 103.229.178.18

Gazar ni khamaardag duuregt ochikh yum uu? Irgen ni khamaardag duuregtee ochikh yum uu?

Зочин 2016-01-05 202.131.235.2

harin tiin ali duuregt ni ochih yum boloo? utasaa er avahgui yumaa

drt 2016-01-05 103.229.122.96

Омно манай хамаатны 7 хvн бvртгvvлсэн ч нэгэнд нь ч газар сонгогдоогvй. Сая 4 хvн бvртгvvлээд бас газар таараагvй. Худлаа хошигруулаад бна. Наад програмыг шалгах хэрэгтэй