Москва, Санкт-Петербург кибер халдлагад хамгийн их өртөж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Москва, Санкт-Петербург кибер халдлагад хамгийн их өртөж байна

Москва, Санкт-Петербург кибер халдлагад хамгийн их өртөж байна

Москва болон Санкт-Петербург хотуудад хамгийн их кибер халдлага бүртгэгдэж байна хэмээн Олон улсын Цагдаагийн ассоциацийн Оросын салбарын дарга Юрий Жданов "РИА Новости" агентлагт хэллээ.

“ОХУ-ын Дотоод явдлын яамны мэдээг харвал өндөр технологи ашигласан кибер халдлагын дийлэнх нь Москва болон Санкт-Петербург хотод бүртгэгджээ. Энэ хоёр хотоос гадна Москва муж, Калининград, Новгород, Ростов, Ингушет, Буриад, Башкир, Еврейн автономит тойрогт илүү их бүртгэгдсэн байна” хэмээн тэр хэллээ.

Оросын Дотоод явдлын яамны мэдээгээр, 2020 оны эхний таван сарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад кибер халдлага 85,1 хувь өсчээ. Мөн төлбөрийн карт ашигласан залилангийн хэргийн тоо мөн хугацаанд зургаа дахин нэмэгджээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж