Ялалтын анхны парадын хувцсыг оёх даавууг улс даяараа цуглуулжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.25-нд нийтлэгдсэн

Ялалтын анхны парадын хувцсыг оёх даавууг улс даяараа цуглуулжээ

Ялалтын анхны парадын хувцсыг оёх даавууг улс даяараа цуглуулжээ

1945 оны Ялалтын анхны парадын хувцасны даавууг улсын өнцөг булан бүрээс цуглуулсан хэмээн Ялалтын музейн түүхч Александр Михаилов РИА Новости-д ярилаа.

"Парадад оролцогч болгонд нэг л хувцсыг оёсон, солих нөөц хувцасгүйгээр. Оролцогчдын биеийн хэмжээг байгаа газар дээрээс нь хажууд нь байгаа хүмүүс авч оёдлын үйлдвэр рүү утсаар мэдээлж байсан. Хамгийн гол нь даавуу их ховор байсан. Улсын өнцөг булан бүрээс даавууг цуглуулж авсан. Гэхдээ зөвхөн дотоодын даавуугаар оёсон, холбоотон улсуудад үйлдвэрлэсэн даавууг ашиглаагүй” хэмээн Александр Михайлов хэллээ.

Оёдлын үйлдвэрүүдийн агуулахад үлдсэн, театруудын нөөцөд байсан гээд бүхий л газраас даавууг цуглуулжээ. Нийтдээ 15 мянган ширхэг ёслолын хувцсыг "Большевичка" үйлдвэрт оёжээ. Үйлдвэрийн оёдолчид хүрэлцэхгүй байсан учраас бусад газраас оёдолчдыг дайчилж авчирсан ажээ. Ёслолын хувцасны загварыг "Большой театр"-ын дизайнерууд хийсэн байна.

Гутлын хувьд олдоц сайн байжээ. Харин савхин бээлий хангалттай олдоогүй учраас зөвхөн Германы анги, дивизүүдийг тугийг ялагдлын бэлгэдэл болгон Лениний бунхны хормойд хаясан цэргүүдэд л өмсгөсөн аж.

Солих нөөц хувцасгүй учраас парадын бэлтгэл хийж байх үед хувцас урагдвал засаж сэлбэх оёдолчдыг бэлэн байлгаж засварлаж байжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
7
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж