АН: Г.Амартүвшинг нэр дэвшигчээр бүртгэснийг хасах хүсэлт гаргалаа

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

АН: Г.Амартүвшинг нэр дэвшигчээр бүртгэснийг хасах хүсэлт гаргалаа

АН: Г.Амартүвшинг нэр дэвшигчээр бүртгэснийг хасах хүсэлт гаргалаа

Ардчилсан нам, Хан-Уул дүүргийн Ардчилсан намаас өнөөдөр /2020.06.24/ Хан-Уул дүүрэгт нэр дэвшигч Г.Амартүвшингийн асуудлаар мэдээлэл хийлээ. Ардчилсан намаас УИХ-ын 29-р тойрогт нэр МАН-аас нэр дэвшиж байгаа Г.Амартүвшинг УИХ-ын сонгуульд нэр дэвшигчээр бүртгэсэн шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлэх хүсэлтийг Монгол Улсын СЕХ-нд гаргаж байгаа талаар мэдээлэл хийлээ.

АН-аас СЕХ-нд гаргасан хүсэлтэд "Нэр дэвшигч Г.Амартүвшин 2014 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харьяатаас гарсан. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар зөвхөн Монгол Улсын иргэн УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхтэй. Түүнчлэн УИХ-ын сонгуулийн тухай хуулийн 3.1.3-т нэр дэвшигч гэж… Монгол Улсын иргэнийг", 5.2-т "..Монголын Улсын иргэн УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхтэй"  гэж тус тус заасан. Өөрөөр хэлбэ, Монгол Улсын иргэн биш хүн УИХ-ын гишүүнд нэр дэвших, УИХ-ын гишүүнээр сонгогдох эрхгүй. Тиймээс нэр дэвшигчээс хасах хүсэлтийг өгч байгаа гэлээ.

Монгол Улсын харьяатаас гарсан шийдвэр нь УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэр дэвшигчид тавигдах шаардлага болох Монгол Улсын иргэн байх шаардлагыг хангахгүй бөгөөд 2014 онд иргэний харьяатаас хасагдсан учраас ерөнхий шаардлага хангахгүй байгаа учраас нэр дэвшигчийг бүртгэх хүсэлтийг хүчингүй болгох хүсэлтийг гаргаж байгаа гэдгийг тодотголоо.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
34
ЗөвЗөв
29
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
6
ХарамсалтайХарамсалтай
6
БурууБуруу
4
ХахаХаха
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж