Путин: Орос орон холбоотны харилцаагаа хэзээ ч мартахгүй

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

Путин: Орос орон холбоотны харилцаагаа хэзээ ч мартахгүй

Путин: Орос орон холбоотны харилцаагаа хэзээ ч мартахгүй

ОХУ-ын нийслэл Москва хотын Улаан талбайд Аугаа эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан цэргийн парад өнөөдөр /2020.06.24/ Улаанбаатарын цагаар 15.00 цагт эхэлсэн.  Энэ жил 19 орны төр, засгийн тэргүүн Москвад айлчилсан бөгөөд тэдний олонх нь хуучин Зөвлөлт холбоот улсын бүрэлдэхүүний орны удирдагчид аж. Ялалтын баярт оролцсон гадаадын орны төр засгийн тэргүүн нартай ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тусгай уулзалт хийхээ мэдэгдсэн юм.

Ингээд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хэлсэн үгийг хүргэе.

"ОХУ-ын ард иргэд, ахмад дайчид, хүндэт зочид, эр цэргүүд, генерал, адмиралуудаа, та бүхэнд ялалтын баярын мэнд хүргэе. Энэ өдөр бол зөвхөн Орос орон биш, бүх дэлхийн ирээдүй, хувь заяаг тодорхойлж, түүхийг бичсэн өдөр билээ. Энэ бол 1945 онд дайн дууссан түүхэн өдөр. Энэ бол муу бүхнийг сайн нь дийлсэн, дайныг энх тайван ялсан, үхлийг амьдрал давсан өдөр юм.

Эх орноо халуун амь, бүлээн цусаараа өмгөөлөн байлдсан хүн бүхний, Нацистын туг далбааг Лениний өлмийд буулгасан үйл явдлын төлөө, үнэн зөв мэдээлэл, хэрэгтэй бүхнийг Орос нутгаар, улаан талбайг өнгөрөн хөндлөн гулд туулж фронтод хүргэсэн, эх орноо хамгаалахын төлөө гар бие оролцсон ард иргэдийн төлөө, тэдний ариун ялалтын төлөө бид энд цугларчээ.

Сая, сая эрэлхэг цэрэг дайны талбартаа чулуу дэрлэн үүрд нойрссоныг өнөөдөр бид санах учиртай. Эх орныхоо төлөө мордоод эргэж ирээгүй алдрай хөвгүүд, энхрий охид, ачит аавууд, эрдэмт ээжүүд, өвөө эмээ нар, хайрт амраг, эхнэр нөхрүүд, дурлалт хосууд, ах дүүс, анд нөхөд, зэвсэг нэгт нөхдөө, гэр бүлийнхнээ дурсан санаж, өдгөө энд бидэнтэй хамт сууж чадаагүй баатарлаг ахмад дайчдаа хүндэтгэж нэг хором дуугаа хураахыг би та бүхнээс хүсч байна.

Бид бүхэн ЗХУ нацизмыг өвдөглөн дарсан энэ өдрийг үргэлж санаж явах учиртай. ЗХУ-аас задарч өөр өөр бүгд найрамдах улс болцгоосон сая, сая аиргэн тэргүүн фронтод байлдаж, гэр фронтоос гар бие оролцож явснаа санан эв найрамдалтай байх учиртай. Тэд тус тусдаа ардчилал тогтоож, бүх Европыг ардчилж, сүйрэл, сүйдлийн эмгэнэлийг дуусгаж, нацизмыг үгүй хийж, бурангуй үзлийг халж Германыг ардчилсан улс болгож чадсанаараа дахин нэг ялалт байгуулсан.

Би улаан арми байгаагүй бол өнөөдөр дэлхий ямар байх байсныг бодохоос дотор харанхуйлдаг. Эрэлхэг цэрэг эрс маань хэзээ ч нэр хүнд, бусдын газар нутагт шунаагүй. Тэд ердөө дайснаа дарж, ялалт байгуулж, гэртээ эргэн ирэхийг л хүсч байсан.

Дайснууд шунахай сэтгэлийнхээ шанг өөрсдийн сая, сая цэргийн амиар төлсөн. Нацист цэргүүд болон тэдний холбоотны олон сая цэргүүд ЗХУ-ын эсрэг байсан ч ЗХУ-ыг юу ч дарж дийлэхгүй гэдгийг хожимдож ухаарсан. Энэ бол бидний унасан газар, угаасан ус учир бид амь насаа үл хайрлан хамгаалсан. Дайсны зальхай савар манай 600 гаруй дивизийг сөнөөж, нисэх хүчин, танк, их буу болон бусад зэвсгийн нөөцийн 75 хувийг шавхсан. Өнөөдрийн энх тайванд хүрэхийн тулд манай орон, ард иргэд маш их, маш их золиос гаргасан. Энэ бол дайны бодит бөгөөд ариун үнэн. Энэ үнэнг бид амьсгалах бүртээ хамгаалж, ач, гуч, үеийн үедээ үлдээх ёстой.

Харин өнөөдөр энэ ялалтыг бид тэмдэглэж, дайны талбараас эргэж ирээгүй бүх цэргүүддээ, ялалтын төлөө өөрийгөө ч хайрлаагүй бүх иргэддээ, дэлхийн хоёрдугаар дайнд мөр зэрэгцэн тулалдсан Азербайжан, Армен, Беларусь, Энэтхэг, Казахстан, Киргизстан, Хятад, Молдав, Монгол, Серб, Тажикстан, Туркменистан, Узбекстан ахан дүүстээ, олон улсаас хүндэтгэл үзүүлэхээр морилсон хүндэт зочиддоо халуун баяр хүргэж байна. Орос орон та бүхэнтэй 1944 онд тогтоосон холбоотны харилцаагаа хэзээ ч мартахгүй. Цаашлаад өдгөө олон хэцүү асуудалтай нүүр тулж буй Европ ахан дүүсээ эрүүл энх, амар жимэр амьдралыг цогцлоохыг дэмжиж байгаа. Бид итгэлцэл бол маш чухал зүйл гэдгийг гүнээ ухамсарлаж, та бүхнийг дэмжин, хамтарч ажиллахад үргэлж нээлттэй байдаг. Өнөөдөр бид өөр өөр оронд амьдарч байгаа ч итгэл найдвар хэзээ ч салж оддоггүй. Тиймээс бид танай орнуудын гаргасан золиос бүхнийг хүндэтгэж байгаагаа илэрхийлж байна. Нацизмын нугачин дарсан та бүхэн мандтугай, дэлхийн хоёрдугаар дайны ялалт мандтугай. Ура!

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
81
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ТэнэглэлТэнэглэл
4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж