Ялалтын парадад жагссан Монгол цэргүүд маргааш ирнэ | News.MN

Ялалтын парадад жагссан Монгол цэргүүд маргааш ирнэ

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

Ялалтын парадад жагссан Монгол цэргүүд маргааш ирнэ

Ялалтын парадад жагссан Монгол цэргүүд маргааш ирнэ

Эх орондоо буцах хүсэлтэй 120 орчим оюутныг маргааш /2020.06.25/ ОХУ-аас тусгай үүргийн нислэгээр авчрахаар Улсын онцгой комисс шийдвэрлэжээ. Мөн энэ онгоцоор Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадын ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн бие төлөөлөгчийн хувиар оролцсон Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, хошууч генерал Д.Ганзориг тэргүүтэй төлөөлөгчид болон парадад жагссан Монгол цэргүүд ирэх гэнэ.

Улсын онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард 10 удаагийн тусгай үүргийн нислэгээр 2400 гаруй иргэнийг эх оронд нь авчраад байна. Тодруулбал, долдугаар сарын эхний хагаст Сөүл, Токио, Истанбул хот руу таван удаагийн нислэг үйлдэж 1300 орчим иргэнийг татан авна гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн сард Аугаа Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн цэргийн парадыг зургадугаар сарын 24-ний өдөр явуулах шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийн дагуу ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.К.Шойгу Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдод тус цэргийн парадад Монгол Улсын Зэвсэгт хүчний бие бүрэлдэхүүнийг оролцуулах урилга ирүүлсэн бөгөөд энэ дагуу цэргийн алба хаагчдыг оролцуулах болсон.

Улаан талбайд болж буй Ялалтын баярын цэргийн парадад оролцож байгаа бие бүрэлдэхүүн энэ сарын 14-ний өдөр ОХУ-ын Агаар-сансрын хүчний “Ил-76” онгоцоор Москва хотноо хүрэлцэн очсон юм.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
15
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

15 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

уншигч 2020-06-24 76.170.51.204

Mongol mongolooroo l baihad alzahgui oros bol oros manai mongoliig taschin huvaasan uls bol oros mun !
manai shildeg udirdagchidiig barij huneesen uls bo oros, hudlaa magtaad baih ymgui monglchuudiin tolgoi ergechihjee

Avatar

Заагч 2020-06-24 192.82.71.236

Аугаа ялалт асар их үнээр олдмон мөн Монгол улсын минь туурга тусгаар Хятадаас ангижруулсан түүхэн хэн ч мартах ёсгүй Аугаа ялалт. Монголыг хамгаалагч ганц Ах тулгуур Орос улстай хамт байхад бид алзахгүй.Поздравляю Наш Народы 75 годовшины победы Великий Отечественный Войны.Вместе Россия и Монголий дружба всегда.Ура Ура Ура

Avatar

Zochin 2020-06-24 80.187.116.60

Yamar goyo yum bee. Ah duu, ur ach, naiz nuhudduu helj, yarih saihan tuuhtei boljee, manai zaluus.

Avatar

Зочин 2020-06-24 103.212.117.52

Хоосон амалж хошигруулдаг нөхдөөс зайлсхийж Бүтээн байгуулалт хийж буй хүмүүсийг дэмжмой

Avatar

Zochin 2020-06-24 192.82.68.83

Jagsaj bga bichleg taviach, yu ch haruulahgui yum, yum hugjsun ued

Avatar

Зочин 2020-06-24 183.177.100.4

тусгаарлаж шинжилгээ хийх байлгүй дээ. тусгаарлахгүй бол болохгүй. Орост халдвар их байгаа

Avatar

zochin 2020-06-24 202.179.25.75

boon virus teegch irne ,Oros uls ovchinoo er toochgui sonin chachin umaa.

Avatar

Зочин 2020-06-24 183.177.100.4

харин тоогоод 5 сарын 9-нд болдог парадаа хойшлуулсан

Avatar

Зочин 2020-06-24 103.229.123.162

агуу их ялалт маш их унээр ирсэн. Парадад оролцсон нь зев шийдвэр болсоон.

Avatar

Зочин 2020-06-24 202.9.40.63

Иргэд ээ сонгуульдаа идэвхитэй оролцож улс орноо ирэх 4 жилд авч явах Засгийн газар, парламентаа зөв сонгох чухал үе ирээд байна. Засгийн газраа тогтвортой ажиллуулж МАН+д итгэл үзүүлье. Эрдэнэтийн 49 хувийг ард түмний мэдэлд нь үлдээе гэвэл МАН-д санала өгөх хэрэгтэй. Ан олонх болвол Засгийн газраа тэд бүрдүүлж Эрдэнэтийн 49 хувийг буцаагаад худалдаа хөгжлийн банкинд өгч сахал Эрдэнэбилэг, Ц.Элбэгдорж тэргүүтэй цөөхөн хэдэн энэ их хөрөнгийн эзэн болноо. Төсөвд 1,2 их наяд төгрөг оруулсан

Avatar

Оркт 2020-06-24 92.38.134.18

Чи дут чамтай чамгүй сонгуулиа өгнө дурак минь

Avatar

123456 2020-06-24 49.0.212.188

Манайх дандаа хүний ачааны онгоц гуйж байхаар нэг өөрийн гэсэн ганц Ил-76-тай болмоор юм, хуучирсан актлагдах дөхсөн байсан ч хамаатай юу, монголчлоод, төмөр утсаар хэрж торгоогоод хөл дүүжлээд яваад байх

Avatar

Зочин 2020-06-24 183.177.100.4

ээ ооогий, онгоц чинь трактор биш ш дээ

Avatar

Мара 2020-06-24 91.78.17.205

🙏🙏🙏аааа😭😩

Avatar

монгол хүн 2020-06-24 46.65.158.229

ирмэгц нь тусгаарлаад ав!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж