Чингэлтэй дүүрэгт Монгол ардын намаас нэр дэвшигч Жамъянхорлоогийн Сүхбаатар Чингэлтэй дүүргийн 23-р хэсгийн хороон дээр саналаа өглөө. Тус хэсгийн хорооны хувьд санал авах үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. Өглөө 7 цагт хэсгийн байр нээгдэж иргэдийн ирц, идэвх сайн байгааг хэсгийн хорооны ахлагч хэлж байлаа.Харин иргэд ц ар тахлын үед сонгуулийн зохион байгуулалт сайн байгааг онцоллоо.
УИХ-ын даргын ахлах зөвлөх, хуульч Ж.Сүхбаатар сонгууль шударга сайхан болж, иргэд эрхээ эдлэн сонгуульдаа идэвхтэй оролцохыг уриаллаа. Сонирхуулахад Чингэлтэй дүүргийн хувьд хамгийн олон нэр дэвшигчтэй тойргийн нэг юм.
Холбоотой мэдээ