“Монгол улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” батлагдлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

“Монгол улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” батлагдлаа

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

“Монгол улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр” батлагдлаа

Засгийн газрын энэ оны анхдугаар хуралдаанаар “Монгол Улсыг гадаадад сурталчлах хөтөлбөр”-ийг баталлаа. Монгол Улсын гадаад бодлогын зорилгыг хэрэгжүүлэх гадаад сурталчилгааны чиглэлийг тодорхойлох, нэгдсэн зохицуулалттай, харилцан уялдаатай сурталчилгааны цогц механизмыг бий болгох, гадаад сурталчилгаа, соёлын харилцаагаар дамжуулан хоёр болон олон талын талын хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршиж байна.

Монгол Улс аюулгүй байдлаа баталгаажуулах, өөрийн улсын язгуур эрх ашгийг хамгаалах, олон улсын тавцанд байр сууриа бэхжүүлэх гадаад бодлогын зорилтоо зөөлөн хүчний (soft power) зарчмаар хэрэгжүүлэхэд илүү ач холбогдол өгч байна. Зөөлөн хүч нь цэрэг зэвсэг, эдийн засгийн хүчээр давамгайлан шийдвэр гаргуулдаг хүчний тэнцвэр (balance of power)-ийн олон улсын харилцаанаас үндсээрээ ялгаатай бөгөөд тухайн улсын ард түмэн, тэдний үзэл бодолд өөрийн улсын талаар зөв мэдээллийг хүргэх гадаад сурталчилгаа юм.

ЭХ СУРВАЛЖ: ГАДААД ХЭРГИЙН ЯАМ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Paвcaл 2016-01-04 174.31.129.226

Одоо үед тэр гадаад хэл дээр явдаг радио нэвтрүүлэг хол явахаа больсон. Харин сонирхолтой хөтөлбөрүүдтэй онлайн радио, мөн yahoo гэх мэт сайтын мэдээний талбарт төлбөртэй сэдэв тавих, pop up цонхтой сурталчилгаа тавих, гадаадад байгаа монголчуудынхаа боломжийг ашиглах хэрэгтэй. Холивудын жүжигчидийн тоглосон кино бол дэлхийг нийтэд байлдан дагуулдаг гэдгийг санах хэрэгтэй. Гэтэл холивудын зарим кино биднийг xятaдын нэг хэсэг мэтээр харуулдаг. Иймээс продакшнуудад нь хүсэлт гаргах хэрэгтэй. Өмнө нь windows гарын драйвер дээр traditional mongolian драйверын ард chinese гэж гаргасан НҮБ-ийн соелын өвд улс дамжин өвлөгдсөн өвийг нэг улс хувааж болохгүй, тусгаар улсыг хөрш улсын харъяат мэтээр сурталчиллаа гэж email бичиж байлаа.

Зочин 2016-01-04 59.153.112.106

Ардчилсан намын сонгуулийн сурталчилгааг хийх нарийн зальтай ажиллагаа эхэлжээ. Дотоодоос санал авах магадлал муу болонгуут нэг их гадаад руу гэсэн худлаа хууль дүрэм журам гаргаж баахан мөнгө цацаж дундаас нь хусах бодлого ч явж байгаа нь олйгомжтой. Пүрэвсүрэн гэж хөдөө царайтай сайдтай болсноос хойш Гадаад яам биш болсон шүү

Зочин 2016-01-04 182.160.38.197

Dotoodoo hugjiliin bodlogoo emh zambraatai todorhoilood gadaadad surtchilah bodlogo barih bolohoos dotoroo palantsag, gadnaa gylanstagiin ulger boloh vii dee suuliin ued mungu ideh arga tusul bolj ter ni huviarlaltiin nariin arga bolj baigaa !!!jalga dovooroo, hamaatan sadan, ahan duuseeree ger buleeree hamtran iddeg shuljee ih uuschee !!!

ИРГЭН 2016-01-04 203.91.112.186

УЛААНБААТАРЫН ХОГ, ТООС ШОРОО, УТАА, ӨМХИЙ ХАНХАЛСАН НИЙТИЙН ТЭЭВЭР, ХАЯГ АДРЕСГҮЙ ГУДАМЖ, БАЙШИН БАРИЛГА , АВИЛГАД ИДЭГДСЭН ТӨР ЗАСАГ -ЭНЭ БҮХЭН МОНГОЛЫН СУРТЧИЛГАА.

Зочин 2016-01-04 203.91.112.130

mongold bol solongosiin soft power ih bgaadaa. TV eer n bainga solongos drama gardag.

энхээ 2016-01-04 202.9.41.37

Гадаад радио нэвтрүүлгийг орос,англи,хятад,япон,испани,герман,франц,казах,уйгар,таджик,турк,иран,араб,солонгос,вьетнам,польш, скандинавын орнуудын хэл гээд олон хэл дээр хүчтэй явуулмаар байна.

Зочин 2016-01-04 59.153.114.103

Их сайн хэрэг болжээ. Үнэхээр гадаадад улсаа бодлоготойгоор сурталчлахгүй бол соёлын өв, эх түүх, уламжлал, соёлоо "чулуу" болгож чадахгүй байгаа шүү бид. Бүр ч долоон дор гутааж байгаа юм их байдаг юм билээ, зөвхөн урлаг спорт, бизнесийн салбар бие дааж хийнэ гэвэл. Ариунбаатар, Хөсөгтөн гээд сүүлийн үед Монгол залуус дэлхийд улсынхаа нэрийг урлагаар, зөөлөн хүчээр дуурсгаж байна. Манайх шиг жижиг улсад их хэрэгтэй. Соёлын асуудал болон Аялал жуулчлал, Спорт хариуцсан яамдын ажлыг ч урагшлуулах, гадаад харилцаандаа хүч нэмэх сайхан санаачилга гаргажээ манай ГХЯ.

zochin 2016-01-04 68.174.162.130

ard tumnii ihenhi ni yaduu amidardag gej surtalchlah geed bgaa yum uu. yam geechiin uuj ideh neg zali.

Монголоороо байя, Пүрэвсүрэн гуай 2016-01-04 71.49.134.117

Soft power чинь Украйныг юу болгов. АНУ-гаас авах юм бий ч бас хаях юм их бий шүү. Монголоо гадаадад сурталчлах нэрийн дор баахан мөнгө зарцуулж дундаас өөртөө авах нь. Монголын газар доорхи баялаг, тамирчид, соёл, урлагийнхан, эрдэмтэд тэр сурталчилгааг чинь хийгээд ирсэн , хийсээр ч байх болно. Чи болон танай яам битгий дундуур нь ор.