Single LADY юу эсвэл... | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

Сүүлийн үед Э.Халиун хэмээх энэ бүсгүй хэвлэлийн хуудаснаас салахаа байсан. “Dyrberg/kern”брэндийг эх орондоо оруулж ирээд 3 жил болж буй бизнес хатагтайн уг мэргэжил дизайнер юм билээ.Хилийн чанадад багагүй хугацаанд амьдарсан боловсон дэгжин авхай шинэ салхи сэвэлзүүлэхэд анзаарахгүй байх ч аргагүй юм.Брэндийнхээ сурталчилгааг тун ухаалаг мэдрэмжтэй хийж буй тэрбээр урлаг соёлын арга хэмжээнд багагүй мөнгө хаях болсон.Саяхан л гэхэд “Single Ladies”киноны ивээн тэтгэгч, түүний өмнө “Дэггүй хөрш” цувралыг санхүүгээр дэмжиж асрамжийн газарт хандив өргөсөн гэхчлэн дурьдаад байвал цөөнгүй ажил амжуулжээ.

Мэдээж хөлөө олж эхэлж байгаа бизнесээс гадна өөр орлогоор энэ бүгдийг хийх нь тодорхой.Эл бизнесийнхээ хажуугаар тэрээр маркетингийн үнэтэй зөвлөхийн алба мөн хашдаг бөгөөд томоохон компаниудад урилгаар ажилладаг аж. Залуу хүний хувьд сонирхол, хоббигоо даган нийгмийн бүхий л үйл ажиллагаанд идэвхитэй оролцох болсон нь түүнийг хэвлэлийн баатар болгоход хүргэлээ. Элдэв хов яриа, хувийн амьдралын сонин гажилтуудаар биш чухамдаа нийгэм рүү хандсан ажил үйлээрээ од болж, олонд танигдана гэдэг орчин цагийн ажил хэрэгч нийгэмд сайн үзүүлэлт. Ингэхэд Э.Халиуны хувийн амьдралын талаарх мэдээлэл одоогоор оньсого мэт нууцлаг байна.

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!