Талийгаач хүүг найз нь хүртэл зоджээ

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

Талийгаач хүүг найз нь хүртэл зоджээ

Өвөрхангай аймгийн Арвайхээр хотын МСҮТ-ийн оюутан 15 настай хүү ангийнхаа хүүхдээс гар утас, 20 мянган төгрөг дээрэмдсэний төлөө амиа алдсан харамсалтай хэрэг оны өмнө гарсан. Уг хэрэгт эд зүйлээ алдсан хүүгийн аав Б-г буруутган цагдан хорьсон билээ. Б-д аймгийн Цагдаагийн газраас Эрүүгийн хуулийн 91.1 дэх хэсэгт зааснаар сэжигтнээр тооцон шалгаж эхэлжээ. Хэргийг сануулахад, талийгаач ангийнхаа хүүхдээс гар утас, 20 мянган төгрөг, савхин бээлийг нь булааж авчээ. Хоёр хоногийн дараа эд зүйлээ алдсан хүүгийн аав талийгаачийг ганцаараа явахад ангийнх нь хүүхдээр заалгаж олж авсан байна. Сэжигтэн талийгаачийг гэрийн хаяг, сургуулиа хэлэхийг шаардаж толгой орчимд нь хоёр удаа цохиж автомашиндаа хүчээр хийн цагдаад хүргэсэн байна. Түүнчлэн талийгаачийн ангийнх нь хүүхдүүд ч “Манай найзын утсыг авдаг хэн бэ, чи” хэмээн толгой орчимд нь цохисон байна. Хүүгийн бие маргааш нь гэнэт муудан ухаан алдсанаар нийслэлд хүргэгдэж ирсэн билээ. Гэвч ухаан орохгүй байсаар нас барсан. Шүүхийн шинжилгээний дүнд хүүгийн тархины суурь яс гэмтсэнээс нас барсан болох нь тогтоогдсон байна.

Талийгаач хүү аймгийн Цагдаагийн газарт цаг гаруй байх үеийн камерийн бичлэгт цагдаа нар зодсон нь нотлогдоогүй ажээ.

Б.ЗАЯА

ЭХ СУРВАЛЖ: WWW.POLIT.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж