Монголын Цанын спортын шигшээ багийн тамирчид түүхэндээ анх удаагаа Олон улсын "А" зэрэглэлийн тэмцээнээс алт, мөнгө, хүрэл медаль авсан сайхан амжилтыг үзүүллээ. Эдгээр өдрүүдэд БНХАУ-ын Ченчун хотноо болж буй тус тэмцээнд эмэгтэйчүүдийн төрөлд Э.Ариунтунгалаг алт, Б.Дэлгэрмаа мөнгө, эрэгтэйчүүдээс Б.Дүүрэнбаяр нар хүрэл медаль тус тус хүртлээ гэж Монголын цанын холбооноос мэдээллээ.
Тэмцээний талаархи дэлгэрэнгүй мэдээллийг эргэн хүргэнэ.
Ч.БОЛ