Хилийн мөргөлдөөнөөс болж Энэтхэг БНХАУ-тай хийх гэрээгээ хойшлууллаа | News.MN

Хилийн мөргөлдөөнөөс болж Энэтхэг БНХАУ-тай хийх гэрээгээ хойшлууллаа

Хилийн мөргөлдөөнөөс болж Энэтхэг БНХАУ-тай хийх гэрээгээ хойшлууллаа

Хилийн мөргөлдөөнөөс болж Энэтхэг БНХАУ-тай хийх гэрээгээ хойшлууллаа

Хилийн цуст мөргөлдөөнөөс болж Энэтхэгийн эрх баригчид БНХАУ-ын компаниудтай хийсэн 600 сая гаруй ам.доллараар үнэлэгдэх бизнесийн гэрээнүүдийг хойшлуулжээ.

Энэтхэгийн өрнө хэсгийн Махараштра мужийн эрх баригчид энэ долоо хоногт БНХАУ-ын гурван компанитай байгуулсан гэрээгээ дахин харж үзэхийн хажуугаар засгийн газраас үйл ажиллагаагаа цаашид хэрхэх талаар тодруулж буйгаа мэдэгдсэн билээ.

Энэтхэгийн эдийн засгийг цар тахлыг даван туулахад туслах орон нутгийн засаг захиргааны санаачилгын хүрээнд урьдчилсан хэлэлцээрийг өнгөрсөн долоо хоногт зарласан аж. Энэтхэгийн эдийн засгийн өсөлт хямралаас өмнө ч удаашралтай байсан бөгөөд 1979 оноос хойш анх удаа энэ онд ДНБ буурах төлөвтэй байгаа юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон хилийн мөргөлдөөнөөр Энэтхэгийн 20 цэрэг нас барж, хоёр улс улс төрийн болон цэргийн сөргөлдөөнд хүрсэн билээ. Энэтхэг улс нь бусад улс оронтой харьцуулахад БНХАУ-аас хамгийн их бараа импортолдог бөгөөд хоёр улс нэг нэгнийхээ технологийн хөгжлийн хөшүүрэг болж байсан юм. Мөн БНХАУ-ын технологийн аваргууд Энэтхэгийн гарааны бизнесүүдийг олон тэрбум ам.доллараар санхүүжүүлж байжээ.

Энэтхэгийн хойшлуулсан хамгийн том гэрээ нь БНХАУ-ын автомашин үйлдвэрлэгч Цагаан хэрэм моторстой хийсэн гэрээ аж.  Энэ нь 500 сая ам.доллараар үнэлэгддэг юм байна. Мөн Хэнли инжинеринг, Фотон мотор фирмүүдтэй байгуулсан гэрээнүүд хойшлогджээ.

Хилийн мөргөлдөөнд 20 цэргээ алдсанаас хойш Энэтхэгийн тал хилийн цэргийн хүчээ зузаатгаж, болзошгүй тулаанд бэлтгэсэн гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Заагч 2020-06-24 192.82.71.236

Хог хятадыг бут цохих хэрэгтэй Энэтхэгчүүд минь ялалтыг хүсье.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж