Зам усанд автаж, автомашины түгжрэл ихэсчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

Зам усанд автаж, автомашины түгжрэл ихэсчээ

Зам усанд автаж, автомашины түгжрэл ихэсчээ

Улаанбаатар хотод өнөөдөр /2020.06.24/ 13.00 цагийн орчимд бороо орж, авто зам усанд автсанаас замын хөдөлгөөн ачаалал нэмэгдсэн талаар Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хорооллын арын зам зам буюу Өнөрийн гудамж, Чингэлтэй дүүрэг Тасганы овоо, Баянбүрдийн тойрог, Баянгол дүүрэг 25-р эмийн сан, 28 дугаар сургуулийн урд зам, Баянзүрх дүүрэг Дарь-Эхийн замын зорчих хэсэг усанд автаж тээврийн хэрэгсэл зорчих боломжгүй болжээ.

Мөн Тасганы овоо, Энхтайваны өргөн чөлөө, Дарь-Эх, Долоон буудал, Зуслангийн зам, Гэсэр сүм орчмын авто замын ачаалал ихтэй байгааг албаныхан анхаарууллаа. Иймд жолооч нар дээрх авто замуудыг сонгож хөдөлгөөнд оролцохгүй байхыг анхаарна уу.

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлэрхэг, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 10-12 градус, өдөртөө сэрүүсэж 17-19 градус дулаан байна гэдгийг Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.

2020 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 25-29-НИЙГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ:

Ус, цаг уур, орчны шинжилгээний газрын мэдээлснээр өнөөдөр 14.00 цагийн орчимд Төв аймаг болон говийн аймгуудын зүүн хэсгээр, Дундговь, Дархан, Хэнтий, Өмнөговь аймгуудаар усархаг, аадар бороо оржээ. Өнөө шөнөдөө говийн нутгаар усархаг аадар бороо орох төлөвтэй тул ард иргэд үер ус, мөндөр, нөөлөг салхины аюулаас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.

Зургадугаар сарын 25-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр аадар бороо, нутгийн зүүн хагаст бороо, 26-28-нд нутгийн зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүсэж, шороон шуурга шуурна. Зургадугаар сарын 25-нд нутгийн зүүн хагаст сэрүүхэн байх боловч бусад хугацаанд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

А.СҮРЭН

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж