Сонгуулийн СОДОН АГШНУУД

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

Сонгуулийн СОДОН АГШНУУД

Сонгуулийн СОДОН АГШНУУД

Төр түшилцэх төлөөллөө сонгодог сонгуульд иргэд идэвхтэй оролцож байна. Саналаа өгөхөөр идэвхтэй оролцож буй  иргэдийн гэрэл зураг сошиал орчинд түгж олон хүний сэтгэлийг хөдөлгөөд байна.

Тухайлбал, амьдралын хамгийн жаргалтай агшны нэг хуримын өдрөө ч хосууд иргэний үүргээ биелүүлэн сонгуульд саналаа өгч байна. Мөн зарим нэг нь өөрөө явж чадахгүй ч бусдад үүрүүлээд санал өгөх байранд очиж буй юм.

Сонгуулийн ерөнхий хорооноос өгч буй мэдээллээр 12.00 цагийн байдлаар улсын хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирц 25.13 хувьтай байна. Монгол Улсын хэмжээнд сонгуульд санал өгөх насны хоёр сая гаруй иргэн байгаа юм. Түүнчлэн 2020 оны УИХ-ын сонгуульд 606 хүн нэр дэвшихээр СЕХ-ноос үнэмлэхээ гардсан билээ.

Р.ДУЛАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
51
ЗөвЗөв
6
ХөөрхөнХөөрхөн
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
БурууБуруу
2
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж