БНАСАУ өмнөд хөршийнхөө эсрэг төлөвлөсөн цэргийн ажиллагаануудаа хойшлуулсан талаар төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.
Сүүлийн хэдэн долоо хоногийн турш БНАСАУ-ын эсрэг ухуулах хуудас тараасан, хил давуулан хөөргөсөн дүрвэгч, идэвхтнүүдийг эсэргүүцэн Пёньян БНСУ-ыг ихээр сүрдүүлж, үл ойлголцол үүсгэсэн билээ.
Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ хөрштэйгөө холбогддог холбооны оффисоо дэлбэлэн нурааж, хилийн цэрэггүй бүс рүү цэрэг илгээнэ хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч Ким Жон Уны зохион байгуулсан уулзалтын үр дүнд дээрх төлөвлөгөөг хойшлуулах шийдвэр гарсан байна.
Төв цэргийн хороо одоогийн нөхцөл байдлыг нухацтай авч хэлэлцсэний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргасан аж. БНАСАУ мөн БНСУ-ын эсрэг ухуулах нэвтрүүлэг цацдаг чанга яригчуудыг өнгөрсөн долоо хоногт хилийн дагуу байрлуулсан ч буцаан буулгаж эхэлсэн байна.
Энэ шийдвэр нь ухуулах хуудас хөөргөх явдлыг Сөүл зогсоож чадаагүйгээс болж арга хэмжээ авахаар сүрдүүлж байсан Ким Ё Жоны мэдэгдлээс эсрэг шийдвэр болж байна. дээрх уулзалтын үеэр цаашдаа ч дайн үүсгэхгүй байх нөхцлийг хангах талаар хэлэлцсэн гэнэ.
Энэхүү үйл явдлын талаар ажиглагчид энэ бүхнийг БНАСАУ урьдчилан төлөвлөсөн байсан бөгөөд ингэснээрээ Ким Жон Ун дүүгийнхээ нэрийг ашиглаж, өөрөө сайн хүн болж харагдах зорилготой байж болзошгүй хэмээн үзэж буй аж.
Эх сурвалж: BBC.COM
Иргэн 2020-06-24 192.82.68.39
Яг л хутга барьсан согтуу балай.
Зочин 2020-06-24 202.179.24.242
Чадахгүй байж худлаа шоудаад бэлэн ам шалдан гуя.
123456 2020-06-24 49.0.212.188
Ким Жон Ун коммад ороод сэхээн амьдруулах тасагт хэвтэж байх зуур дүү авгай нь улсаа самарч байх шиг байна
zochin 2020-06-24 64.119.17.69
20 -r zuuny zewsgeer 21 -r zuuny zewsgiig yaj barakh we dee , shantaajilj mungu s*****g durak
Зочин 2020-06-24 66.181.161.46
Зэвсэгэндээ биш нэгдсэн 1 зорилгодоо байдаг юм ш дээ
baak 2020-06-24 66.181.161.55
Xa xa tegvel tom gurnuud suuliin ueiin zevsegeer uzmer mayagaar ashiglaj baigaa ym baina l daa
Мара 2020-06-24 91.78.17.205
🙏🙏🙏
Зочин 2020-06-24 39.115.114.99
Жон ун амьд уу