Ким Жон Ун БНСУ-ын эсрэг цэргийн ажиллагаануудаа хойшлууллаа

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

Ким Жон Ун БНСУ-ын эсрэг цэргийн ажиллагаануудаа хойшлууллаа

Ким Жон Ун БНСУ-ын эсрэг цэргийн ажиллагаануудаа хойшлууллаа

БНАСАУ өмнөд хөршийнхөө эсрэг төлөвлөсөн цэргийн ажиллагаануудаа хойшлуулсан талаар төрийн мэдээллийн агентлаг мэдээлжээ.

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш БНАСАУ-ын эсрэг ухуулах хуудас тараасан, хил давуулан хөөргөсөн дүрвэгч, идэвхтнүүдийг эсэргүүцэн Пёньян БНСУ-ыг ихээр сүрдүүлж, үл ойлголцол үүсгэсэн билээ.

Өнгөрсөн долоо хоногт БНАСАУ хөрштэйгөө холбогддог холбооны оффисоо дэлбэлэн нурааж, хилийн цэрэггүй бүс рүү цэрэг илгээнэ хэмээн мэдэгдсэн билээ. Гэвч Ким Жон Уны зохион байгуулсан уулзалтын үр дүнд дээрх төлөвлөгөөг хойшлуулах шийдвэр гарсан байна.

Төв цэргийн хороо одоогийн нөхцөл байдлыг нухацтай авч хэлэлцсэний үндсэн дээр дээрх шийдвэрийг гаргасан аж. БНАСАУ мөн БНСУ-ын эсрэг ухуулах нэвтрүүлэг цацдаг чанга яригчуудыг өнгөрсөн долоо хоногт хилийн дагуу байрлуулсан ч буцаан буулгаж эхэлсэн байна.

Энэ шийдвэр нь ухуулах хуудас хөөргөх явдлыг Сөүл зогсоож чадаагүйгээс болж арга хэмжээ авахаар сүрдүүлж байсан Ким Ё Жоны мэдэгдлээс эсрэг шийдвэр болж байна. дээрх уулзалтын үеэр цаашдаа ч дайн үүсгэхгүй байх нөхцлийг хангах талаар хэлэлцсэн гэнэ.

Энэхүү үйл явдлын талаар ажиглагчид энэ бүхнийг БНАСАУ урьдчилан төлөвлөсөн байсан бөгөөд ингэснээрээ Ким Жон Ун дүүгийнхээ нэрийг ашиглаж, өөрөө сайн хүн болж харагдах зорилготой байж болзошгүй хэмээн үзэж буй аж.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж