УИХ-ын сонгуулийн санал хураалтын дүн мэдээг танилцуулж байна
Posted by News.mn on Wednesday, June 24, 2020
СЕХ: Сонгогчдын ирц 22.00 цагийн байдлаар
Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын ирцийн мэдээллийг 22.00 цагийн байдлаар хүргэлээ.
МАН хамгийн олон суудал авлаа
СЕХ: Улсын хэмжээнд сонгогчдын 52.6 хувь нь саналаа өгөөд байна
Сонгуулийн ерөнхий хороо /СЕХ/-ноос УИХ-ын сонгуульд саналаа өгсөн сонгогчдын ирцийн мэдээллийг 17.00 цагийн байдлаар танилцууллаа. Улсын хэмжээнд нийт 2 сая 624 хүн саналаа өгөхөөс 17.00 цагийн байдлаар 1 сая 54 мянга 138 хүн саналаа өгөөд байна. Энэ нь нийт сонгогчдын 52.6 хувь нь саналаа өгсөн гэсэн үг юм. Аймгуудаас Завхан, Увс аймгийн сонгогчид хамгийн идэвхтэй саналаа өгсөн бол дүүргээс Хан-Уул, Баянголын сонгогчид хамгийн их сонгогч саналаа өгчээ.
Энэ жилийн сонгуульд түр хасав тэмдэглэгээтэй 130 мянга 747 хүн саналаа өгч байна. Түр хасав тэмдэглэгээтэй гэдэг нь Сонгуулийн тухай хуулийн 20.6.1-д зааснаар эрхзүйн чадамжгүй гэдэг нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, хорих ял эдэлж байгаа болон эрүүгийн хэрэгт холбогдуулан баривчлагдсан, захиргааны журмаар албадан эмчлүүлж байгаа, 60 буюу түүнээс дээш хугацаагаар гадаад улсад зорчсон, харьяат болсон харьяатаас гарсан гэх мэт эдгээр иргэд санал авах өдөр хорих ангиас суллагдсан, албадан эмчилгээ нь дууссан, 60 буюу түүнээс дээш хугацаагаар гадаад яваад ирсэн иргэд байгаа гэв.
СЕХ-оос УИХ-ын сонгуулийн 17:00 цагийн байдлаарх ирцийг танилцуулах гэж байна
Posted by News.mn on Wednesday, June 24, 2020
СЕХ: Улсын хэмжээнд сонгогчдын 25.13 хувь нь саналаа өгөөд байна
СЕХ-оос мэдээлэл хийж байна#NewsAgency #NewsMN
Posted by News.mn on Tuesday, June 23, 2020
Сонгуулийн ерөнхий хорооноос сонгогчдын ирцийн мэдээллийг өглөө. Улсын хэмжээнд 12.00 цагийн байдлаар 507510 сонгогч саналаа өгсөн нь нийт сонгогчдын 25.13 хувь юм байна. Аймгийн хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирц 26.46 хувь бол нийслэлийн хэмжээнд саналаа өгсөн сонгогчийн ирц 29.49 хувьтай гарчээ. Сонгуулийн ерөнхий хороо ирцийн мэдээллийг нийт 2070 хэсгийн хороооноос авч, нэгтгэж мэдээлж байгаа юм. Мөн зарим аймгуудад хур бороо элбэгтэй байгаагаас сумаасаа алс хэсгийн хороодоос мэдээлэл авахад хүндрэл учирч байна гэдгийг онцоллоо.
Холбоотой мэдээ