АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп хууль сахиулах байгууллагуудад холбооны өмч, газар нутаг дээрх соёлын дурсгалт газар, хөшөөг сүйтгэсэн хэнийг ч бай баривчилж, арван жил шоронд хорих үүрэг өгчээ. Үүнд өмнө нь хөшөө нураасан этгээдүүд ч хамаатай гэнэ.
Тэрбээр твиттертээ цаашид холбооны өмч сүйтгэгдэхийг зүгээр хараад сууж чадахгүйгээ илэрхийлж “Би хууль сахиулах байгууллагуудад ямар нэг хөшөө дурсгал гэх мэт холбооны өмчийг нураан сүйтгэсэн этгээдүүдийг баривчилж, 10 жил хорих ял оноохыг даалгасан. Баривчлагдсан этгээдэд өршөөл гэж үгүй” хэмээн жиргэжээ. Тэрбээр мөн энэ тушаал нь даруй хэрэгжиж эхлэх бөгөөд өмнө нь хөшөө нураасан хэргүүдэд ч хамаатай хэмээн анхааруулсан байна.
Өмнө нь тэрбээр цагаан ордны эсрэг талд байдаг Эндрью Жэксоны хөшөөнд халдсан, гэгээн Жоны түүхэн сүмийг сүйтгэсэн этгээдүүдэд олон жил хорих ял онооно гэж анхааруулж байсан билээ.
Энэ сарын 22-нд цагаан ордны эсрэг талд байрлах Эндрью Жэксоны хөшөөнд жагсагчид халдаж, нураахыг завдсаныг цагдаа нар шуурхай ажиллан зогсоосон. Мөн ойролцоо байрладаг сүмийн ханан дээр танхай этгээдүүд шүршдэг будгаар үг бичсэн аж. Үүнээс гадна маш олон хөшөө дурсгалууд АНУ-д сүйтгэгджээ. Харамсалтай нь, Трампын шинэ тушаал зөвхөн холбооны өмчид хамаатай тул өөр олон түүхэн дурсгалт баримлуудыг нураасан хэрэгтнүүд шийтгэл амсахгүй үлдэх бололтой.
Эх сурвалж: RT.COM
Зочин 2020-06-24 66.181.161.67
yg zov shaalaa minii hogshin
Зочин 2020-06-24 83.20.250.164
Sagsuu uhna zailah heregtei
123456 2020-06-24 49.0.212.188
Нүүр өгөхөөр б**с өгна гэгчээр муусайн харууд даварч байна, хандыг нь хага дарах хэрэгтэй
Харуудыг хага дар 2020-06-24 202.55.180.219
Ухамсаргуй харууд тайван жагсаж ч чадахгуй, дэлгуур хоршоо эвдэж суйтгэж дээрэмдэж тоноод ёстой ухэж байхдаа таарсан адгууснууд. Эднийг дэмжиж байгаа цагаанууд нь боловсролгуй дуракууд л байгаа шд, боловсролтой хэсэг нь эднийг дэмжих байтугай ойртдог ч гуй. Харуудыг дэмжээд байгаа монголчууд бол тэнд хулгай хийж хараар амьдардаг эсвэл баригдаад ачигдсан гарууд л байгаа.
МАНАН арилж НАР гарч байна. 2020-06-24 202.21.109.4
Монголд сагсуу офирцер, попууд өнөөдрөөр дуусгавар болж байна. Энэ 12 сард АНУ-д нацист трамп мөн адил зайлуулагдах болно. МАНАН адилхан хар хэрээ тул 3 дагч хүчин аль эсвэл бие даагчдаас хамгийн өндөр боловсролтой, ёс зүйтэй, шударгыг нь сонгоорой.