18 аймгийн 1600 өрхөд тусламж үзүүлж байна

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

18 аймгийн 1600 өрхөд тусламж үзүүлж байна

Өнөөдөр Улсын онцгой комисс хуралдаж 16 аймгийн 50 суманд цагаан зудтай байна гэж мэдээлсэн. Эдгээр сумдын малчдад үнэ төлбөргүй өвс тараах, хөнгөлөлттэй үнээр тэжээл олгож байгаа юм. Тэгвэл Монголын Улаан загалмайн нийгэмлэг зудтай сумын малчдад ямар тусламж үзүүлж байгааг МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаагаас тодрууллаа.  

-Хөдөө орон нутгийн 50 орчим сумдад цагаан зудтай байна гэж Улсын онцгой комисс мэдэгдэж байна. МУЗН-ээс жил бүр эрсдэлтэй сумын малчдад тусламж үзүүлдэг. Энэ удаад ямар арга хэмжээ авч ажиллаж байна вэ?

-Монголын Улаан загалмайн нийгэмлэг 12 дугаар сарын дундаас эхлэн зудтай аймгуудын малчдад тусламж үзүүлж эхэлсэн. Ингэхдээ 1-5 хүртэлх насны хүүхэдтэй, өндөр настан, жирэмсэн эх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн гэр бүлийг онцгойлон анхаарч ажиллаж байна. Улсын онцгой комиссын судалгаа, Монголын Улаан загалмайн нийгэмлэгийн шинжээчдийн хийсэн Зудын эрсдэлийн үнэлгээнд тулгуурлан 18 аймгийн 1600 өрхөд тусламж үзүүлж байна. Малчдад нэн шаардлагатай зүйл нь бэлэн мөнгө байдаг. Тиймээс дөрвөн өрхөд 192 төгрөгийн тусламжийг сар бүр олгохоор болсон. Харин 1200 өрхөд хүнсний бүтээгдэхүүн, гэрийн дулаалга өгөөд явж байна.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж