Израилийн онгоцууд дайрсны дараа Сирид том дэлбэрэлт болжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

Израилийн онгоцууд дайрсны дараа Сирид том дэлбэрэлт болжээ

Израилийн онгоцууд дайрсны дараа Сирид том дэлбэрэлт болжээ

Сирийн төв болон өмнөд хэсэг дэх хэд хэдэн цэргийн хуаран агаарын дайралтад өртсөнд Дамаск Израилийг буруутгаж байна.

Израиль урьд шөнө/2020.06.24/ 01.00 цагаас өмнө Салами, Сабурад зэрэг газар руу дайрч армийн хамгаалах систем олон тооны пуужинг замд нь устгасан ч цөөн тооны пуужин байндаа тусч, бага хэмжээний хохирол учрууллаа хэмээн Сирийн арми мэдээлжээ.

Дараад нь болсон дэлбэрэлтийн чимээг сонсоход Израилийн нэг пуужин зэвсгийн агуулахад туссан бололтой.

Салами бол Сирийн төв хэсгийн Хама мужид байдаг хот билээ. Тус хотод агаарын дайралт болохоос өмнө өчигдөр/2020.06.23/ үдэш хоёр ч хуаранд дайралт болж хоёр цэрэг нас барж, хэд хэдэн цэрэг шархадсан гэнэ.

Дайралтыг хэн зохион байгуулсныг албан ёсоор тогтоогоогүй байгаа ч Сирийн арми дээрх онгоцуудыг Израилийн онгоц хэмээн үзэж байгаа аж. Учир нь, өмнө нь ч Израилийн зүгээс Сири дэх Ираны хуаран хэмээн хэд хэдэн хуаран руу агаарын болон пуужингийн довтолгоо хийж байсан удаатай билээ. Гэвч Тель-Авивын зүгээс дайралтын тухай мэдээлэл өгөөгүй байгаа юм. Харин Дамаск Израилийн онгоцууд иргэний агаарын тээврийн онгоцоор бамбай хийн Сирийн агаарын хилийг нэвтэрсэн хэмээн үзэж байгаа гэнэ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж