БСГ-ын даргаар Ц.Пүрэвдоржийг томилох уу? | News.MN - Мэдээллийн эх сурвалж

БСГ-ын даргаар Ц.Пүрэвдоржийг томилох уу?

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

БСГ-ын даргаар Ц.Пүрэвдоржийг томилох уу?

Яг одоо 16.00 цагаас Засгийн газрын хуралдаан болж байна. Өнөөдрийн хурлаар Гааль, Татварын ерөнхий газрын дарга, Бүртгэл, статистикийн газрын дарга нарын томилгоог хэлэлцэж магадгүй бололтой.

Зарим хэвлэлээр ГЕГ, ТЕГ-ын даргаар Сангийн яамны Дэд сайд асан С.Пүрэвийг томилохоор болж, Бүртгэл, статистикийн газрын даргаар Улсын бүртгэлийн газрын дарга Ц.Пүрэвдоржийг томилно хэмээн мэдээлж байна.

Гааль болон татварын байгууллагын нэгтгэснээр 250 орчим ажилчин ажилгүй болох аж.

Харин Үндэсний статистикийн хороог Улсын  бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэснээр хичнээн хүн ажилгүй болох нь одоогоор тодорхойгүй байна. Ямартай ч энэ нэгтгэл эхнээсээ эсэргүүцэлтэй тулгарч буй. Хэдхэн хоногийн өмнө статистикчид УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт нарт албан бичиг илгээж, хэд хэдэн зүйлийг шаардсан. Статистикчид Засгийн газрын санал, УИХ-ын шийдвэрийг хариуцлагагүй хэмээн буруутгаж, ямар ч халаа сэлгээ хийхгүй байхыг хүссэн. Мөн шинээр байгуулагдах  Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар С.Мэндсайханыг томилж, хэнийг ч халж сэлгэхгүй байхыг Засгийн газрын тэргүүнд “хатуу сануулсан”. Тэдний шаардлагыг үл тоомсорловол тэмцэнэ гэдгээ ч мэдэгдээд буй.

Т.НОМИН

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Дорж 2016-01-04 202.179.24.72

Монгол улс бол луйварчлын нутаг болжээ, Пүрэв гэж Гангар инвестийн луйварчин, түүний тэжээсэн бяруу, цэвэр агаарын Хүрэлсүх ялтан болсон биз дээ

zochin 2016-01-04 182.250.242.101

teriin alband mash ender shalguuraar avdag baimaar bgan buh ym ni neelttei shalgaltand tentssen huniig ni todorhoi site.d bairluuldag

Пүрэвхүү 2016-01-04 103.26.195.80

,,Готовын Бат-Оюуныг харсан хүн байвал Нийслэлийн цагдаагийн газарт яаралтай мэдэгдэнэ үү. Харилцах утас: 51-269204, 51-269245, 70123935 Готовын Бат-Оюун Сэрүүлэг дээд сургуулийн хуурамч дипломтой. Бат-Оюун одоо 46 настай. 36 настайдаа 1 дугаар ангид орж 2 хоног яваад эрт босож чадахгүй сургуульд явахаа больсон. Сургууль оройн хоолны дараа ороосой гэнээ. Дармалаар чадан ядан бичдэг. Гар нь салагалаад бичиж чаддаггүй. 10 жилд байхдаа юугаар бичдэг байсан гэхээр `би юм бичиж байгаагүй` гэж хэлсэн. Нэг нүүрэн дээр нэг үг бичдэг. 2 үгийг 3 нүүрэн дээр бичдэг. Дандаа үзэг балгүй явдаг. Үзэг бал бариулахаар жирийн хүнээс 4 дахин том, солгой гараараа бичсэн юм шиг бичдэг. Нэмж хасаж үржиж хувааж чаддаггүй. Нэг нүүр цаас уншиж чаддаггүй. Багшийгаа `хүүхдийнхээ махыг идээсэй`гэнээ. Гоё хавчаартай гадаад хүнийг үхэж далд ор гэж 15 хэлсэн. Үхэхээр нь хавчаарыг нь зүүх юм байхдаа. Хажуу талынхаа хүний баллуурыг хулгайлсан. Хажууд нь нэг хүн чихэр идсэн чинь `энэ хүн үхээсэй` гэнээ үхэхээр нь чихэрийг нь идэх гэж байгаа юм байхдаа. `Явсан зам чинь эвхрэг, миний ээжийн сүнс идэг` гэнээ. TOEIC-н шалгалтын 22 оноотой. Сургуульд сууж байгаагүй Дамдины Нандинцэцэгээр 1 сар бичиг үсэг заалгасан. Багш нь мэддэг бүхэнээ хэл гэсэн чинь `ханхай гэр` гэнээ. Тэгээд ханхай гэр гэж юу вэ тайлбарлаад байгаан. Готовын Бат-Оюуны хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч докторыг хүчингүй болгож өгнө үү. Мэрэгжил боловсролд тохирох ажил үйлчилэгч, цэвэрлэгч жижүүр, манаач зэрэг тохирох ажилыг хийлгж өгнө үү. Готовын Бат-Оюун өдөр бүхэн хулгай хийдэг, хулгайн хэргээр цагдаад 72 удаа баригдсан. Ах нь 102 удаа хулгайн хэрэгээр баригдсан, шоронд 3 удаа орсон. Энэ хүнийг цагдаад өгч хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч доктор болж залилан хийж, ажилд орж явааг болиулж, хуурамч докторыг хурааж авч хүчингүй болгож өгнө үү. "Готовын Бат-Оюун нь Завханд 10 жилийн сургуулиас 1-р ангидаа гарсан" гэдэг бичиг авч ирүүлж. 8,10-ын гэрчилгээ байхгүй, улсын бүртгэлд Дипломны серийн дугаарыг тулгаж Готовын Бат-Оюуныг бичиг баримт хуурамчаар үйлдэн залилан хийн ажилд орж, цалин авч байсаныг шалгаж тогтоож хуулийн дагуу арга хэмжээ авч өгч туслана уу.

Ардчилал чи хаа байна ? 2016-01-04 122.201.24.40

Монгол улсад төр байна уу ? Бидэнд таалагдахгүй бол эцсийн шат хүртэл тэмцэнэ гэдэг зөв үү ? 3 сая хүний санаа нийлнэ гэж байх уу ? Олонхи ... энэ бидний яриад буй, чадаагүй ч... мөрөөдөөд буй нөгөө АРДЧИЛАЛ биш үү ? Тэгэхээс энэ нэр орсон л бол АРДЧИЛАЛ гэж үү ? Ардчилсан намын эсрэг ардчилсан хөдөлгөөн гэж байж болох уу жишээ нь !!!!

zochin 2016-01-04 122.201.31.243

hatuu ugtei heleh gesnee helchdeg denduu shudarga hun.turiin alband iim hun hovorhon doo

мазаалай 2016-01-04 202.21.113.106

мөн яриваа, эсрэгээр нь хэлжээ, хохохохо

zochin 2016-01-04 202.9.41.48

Songuuliin jil garchihaad bhad salbariinhaa ajliig meddeg turshlagatai dargiig solih shaardlaga bhgui. Butets neriin dor ulsturjuulj darga tsergiig solisnoor ur dun garahgui. Ulsiin burtgeliin darga ih yum hiisen ulsiin burtgeliin uilchilgee saijirsan irgeded oirtson gej boddog

asd 2016-01-04 59.153.114.252

Ene puugii golden pen de hudaldagchaa hiij olon huniig bayasgah um baihda

ss 2016-01-04 202.126.91.99

Dahij ardchilliig songohgui. nar vzeh suuiliin hedhen sar chne yawj ehellee.

иргэн 2016-01-04 202.9.41.236

С. Мэндсайхан томилогдсон байна. Тэр Пүрэвдорж гэх нөхөр хүмүүсийн яриагаар тун хударгагүй, хүн муутай амьтан гэх юм билээ

Зочин 2016-01-04 202.9.40.181

6 sarin l xugatsaand xen ni ch baisan yamar yalgaa bainaa. 2016 ond AH-g daxin songoj tom tenegtexgui yum shuu.

Зочин 2016-01-04 183.81.169.22

Статистикийн газрыг татан буулгаж Бүх ажилчдыг нь халаад, шинэ залуусыг ар өврийн хаалгагүйгээр ав. Муусайн хулгайчууд төсөл нэрийн дор гахай болтлоо идсэн. Ажиллагсад нь эсэргүүцэж байвал татан буулгаад бай.

Пү 2016-01-04 43.228.129.51

Цэсэнгийн Пүрэвдорж хогын ***** шүү, бүх хамтран ажиллаж байсан хүмүүсээ халсан худраггүй гар, өөрөө ажилгүй болох ёстой доо

иргэн 2016-01-04 202.21.113.106

Худал мэдээлэл байна. Эрхэлсэн сайдаас нь ҮСХ дарга С.Мэндсайханы нэрийг оруулсан гэнэ лээ.