Ц.Батчулуун &#34New Year Open 2016&#34-д түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

Ц.Батчулуун &#34New Year Open 2016&#34-д түрүүллээ

Энэ сарын 1-3-ны хооронд АНУ-ын Сан Франциско хотод "New Year Open 2016" тэмцээн амжилттай болж өндөрлөлөө. Тус тэмцээнд 2600-аас дээш райтингтэй 2, нийт 5 их мастер, 4 олон улсын мастер тэргүүтэй 40 шатарчин оролцсон байна.

Энэхүү тэмцээнд манай улсаас Их мастер Ц.Батчулуун оролцож, гайхалтай амжилт үзүүлжээ.  Тэрбээр  сүүлийн өргүүдэд Украины Жеребух Ярослав/2614/,  Азийн аварга, Энэтхэгийн Нэги Паримаржан/2664/ нартай хараар тоглон хожиж, бахархам ялалт байгуулжээ. Мөн тэрбээр  нийт 6 өрөг тоглосноос 5.5 оноо авч,  2016 оны эхний нээлттэй  тэмцээндээ түрүүлж,  чансаагаа 20-р ахиуллаа гэж Монголын шатрын холбооноос мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж