Ялгаварлан гадуурхалттай тэмцэж буй ЗАГВАРЫНХАН | News.MN

Ялгаварлан гадуурхалттай тэмцэж буй ЗАГВАРЫНХАН

FASHION

Ялгаварлан гадуурхалттай тэмцэж буй ЗАГВАРЫНХАН

Ялгаварлан гадуурхалттай тэмцэж буй ЗАГВАРЫНХАН

Аль ч салбар Мэнсфилд дүрэм гэх зүйл байдаг аж. Энэ нь том компаниудаас удирдах албан тушаалтнуудын дор хаяж 30 хувь нь эмэгтэй, ЛБГТИК+үндэсний цөөнх байхыг шаарддаг дүрэм гэнэ. Харин NFL-д Руни дүрэм гэж бий. Лигийн багуудыг үндэсний цөөнхүүдэд ээлтэй байхыг шаарддаг. Мөн технологийн салбарт төсөлд олон талт байдал, ашгийн бус ажил байх ёстой байдаг аж.

Тэгвэл Vogue сэтгүүлийн зохиолч Кибуэ Маршалл, редактор Жэйсон Кэмпбелл, эрхлэгч Хенритта Галлина нар загварын салбарт ч ижил төстэй зохицуулалт байх ёстой хэмээн үзэж буй аж. Тэд өнгөрсөн долоо хоногт АНУ-ын загвар зохион бүтээгчдийн холбоонд загварын салбарын өнгөт арьстай 250 том төлөөлөгчийн гарын үсэг бүхий захидал илгээсэн гэнэ.

“Келли санаачлага” хэмээн нэрлэсэн тэрхүү захидал АНУ-ын загвар зохион бүтээгчдийн холбоог нийт гишүүн байгууллагуудынхаа ажилчдыг тоолон хэдэн өнгөт арьст ажилчинтай вэ гэдгээ нийтэд зарлахыг уриалсан байна. Түүний дараа гишүүн байгууллагууд сургалт зохион байгуулж, менежер ажилд авахдаа эрх тэгш байдлыг хангах ёстой аж.

Энэ сарын эхээр АНУ-ын загвар зохион бүтээгчдийн холбоо мэдэгдэл хийж, бүх салбартаа өнгөт арьст хүмүүсийг ажиллуулан, ялгаварлан гадуурхалтыг арилгахад хувь нэмэр оруулна гэдгээ зарласан билээ. Гэвч, тэрхүү санаачлага нь хангалттай сайн хэрэгжээгүй хэмээн мэргэжилтнүүд сэжиглэн уулзалт зохион байгуулах хүсэлт тавьсан ч дээрх захиа болон уулзалт зохион байгуулах хүсэлтэд хариу ирээгүй гэнэ.

Удтал хүлээлгэсний эцэст АНУ-ын загвар зохион бүтээгчдийн холбооны төлөөлөгч Vogue сэтгүүлд илгээсэн цахим шуудандаа “АНУ-ын загвар зохион бүтээгчдийн холбоо зургадугаар сарын 4-нд зарласан хөтөлбөрөө шуурхай хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөнд хэд хэдэн удаа хандив өргөсөн. Мөн өнгөт арьстнуудын загварын холбоо болон бусад идэвхтэн байгууллагуудтай хамтарч ажиллаж байна. Сүүлийн үед хэд хэдэн гишүүн байгууллагуудаас бидний санаачлага болон та бүхний илгээсэн захидлын шаардлагыг биелүүлж байгаа тухай мэдэгдлүүд ирж байгаа. Манай хамт олон өнгөт арьстан, нийгмийн цөөнх бүлгүүдэд ээлтэй ажилладаг ч одоогийн байдлаар энэ хүнд хэцүү цагт хэвийн ажиллагаа, хөрөнгө босгох чадвартаа анхаарахын тулд гол ажилчдаа ажиллуулж байна” хэмээн тайлбарласан байна.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

zochin 2020-06-24 67.81.184.102

Хэн ч б.сан чөлөөт өрсөлдөөн ШАЛГУУР БАЙХ ЁСТОЙ

Avatar

Рама 2020-06-24 91.78.17.205

🙏🙏🙏

Avatar

Иргэн 2020-06-24 150.129.140.136

Солиорол

Avatar

Рама 2020-06-24 91.78.17.205

Уучлаа🙏😭😭❤️🙏

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж