УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2020.06.24/ эхэллээ. Энэ өдөр бүх нийтээрээ амарч, иргэд саналаа өгөх юм. Бүх нийтийн амралтын өдөр гадна болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдаа үйлчилгээний төвүүд ажиллахгүйг албаныхан мэдээлсэн. Мөн олныг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй.
Томоохон зах, худалдааны төвүүдийн амралтын өдрийг сонгуулийн өдөр рүү шилжүүлж, дараа долоо хоногийн амралтын өдөр нөхөж ажиллах гэнэ. Сонгуулийн өдрүүдэд зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.
Мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зургадугаар сарын 23-25-ны өдрүүдэд хориглохоор болсон. Энэ шийдвэрийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллах юм. Хэрвээ энэ шийдвэрийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Нийслэлийн хэмжээнд сонгуулийн санал авах 451 байранд хэрхэн ажиллах талаар зөвлөмж мэдээллийг хүргүүлжээ.
А.СҮРЭН
Маараа 2020-06-24 91.78.17.205
🙏🙏🙏
Зочин 2020-06-24 66.181.161.48
13 дугаар хороолол Баянзүрх захын хойд талд байрлах Жулиа гэх хүнсний дэлгүүр нууцаар архи зарж байна цагдаа тагнуул мэргэжлийн хяналь шалгаж эрхиыг нь цуцлаач маш олон жил архи согтууруулах ундаа хууль зөрчиж зарж байна шалгаарай
Рама 2020-06-24 91.78.17.205
🙏🙏😭❤️😩
МАН луйвардаад гарна 2020-06-24 103.10.23.206
Бух хэсгийн хороодыг атгацан учраас буруу уншиж баахан царцаа нуулгэж луйвардаад гарна.
МАНАН арилж НАР гарч байна. 2020-06-24 202.21.109.4
МАН-с 10 хүн, АН-с 5 хүн, бусад нь дан нэр цэвэр бие даагчид 50 хүн, үлдсэн 11 нь 3 дагч хүчин гарч ирэх болно.