Сонгуулийн өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

Сонгуулийн өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

Сонгуулийн өдөр томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй

УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн санал хураалт өнөөдөр /2020.06.24/ эхэллээ. Энэ өдөр бүх нийтээрээ амарч, иргэд саналаа өгөх юм. Бүх нийтийн амралтын өдөр гадна болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдаа үйлчилгээний төвүүд ажиллахгүйг албаныхан мэдээлсэн. Мөн олныг хамарсан үйл ажиллагааг зохион байгуулахгүй.

Томоохон зах, худалдааны төвүүдийн амралтын өдрийг сонгуулийн өдөр рүү шилжүүлж, дараа долоо хоногийн амралтын өдөр нөхөж ажиллах гэнэ. Сонгуулийн өдрүүдэд зайлшгүй ажиллах шаардлагатай байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ.

Мөн архи согтууруулах ундаа худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг зургадугаар сарын 23-25-ны өдрүүдэд хориглохоор болсон. Энэ шийдвэрийн хэрэгжилтэд цагдаагийн байгууллага хяналт тавьж ажиллах юм. Хэрвээ энэ шийдвэрийг зөрчвөл Зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авч, тусгай зөвшөөрлийг цуцлах хүртэл арга хэмжээг авна гэдгийг мэргэжилтнүүд хэлж байв. Нийслэлийн хэмжээнд сонгуулийн санал авах 451 байранд хэрхэн ажиллах талаар зөвлөмж мэдээллийг хүргүүлжээ.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ХахаХаха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж