Улсын заан Ц.Баярсайханд 11 жилийн ял оноолоо

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

Улсын заан Ц.Баярсайханд 11 жилийн ял оноолоо

Улсын заан Ц.Баярсайханд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүхэд боллоо. 

Тэрээр “Мах импекс” компанитай гэрээ хийсэн мэтээр хуурамч бичиг баримт үзүүлэн аж ахуй нэгж, хувь хүнээс нийт 500 сая төгрөг мэхэлсэн байна. Энэ хэргийг шүүх шийдвэрлээгүй байхад түүнтэй холбоотой дахин нэг залилангийн үйлдэл илэрсэн гэж зарим хэвлэлээр мэдээлж байна.  

Ямартай ч эрүүгийн хуулийн 148,4-өөр хэрэг үүсгэн шалгасан бөгөөд бусдын эд хөрөнгийг хууран мэхлэх замаар залилсан хэмээн буруутгаж, чанга дэглэмтэй хорих ангид 11 жил хорих ял оноож, хоёр сая төгрөгийн хөрөнгийг хураан авах шийдвэр гаргасан байна. Харин улсын заан Ц.Баярсайхан давж заалдана гэдгээ мэдэгдээд байгаа аж. 

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж