Хэвлэлийн компанийн ажилтнуудыг Хятадад хорьсон гэв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Хэвлэлийн компанийн ажилтнуудыг Хятадад хорьсон гэв

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

Хэвлэлийн компанийн ажилтнуудыг Хятадад хорьсон гэв

Компанийн ерөнхий менежер Луй Бо

 

Хонгконгийн хэвлэлийн компанийн дөрвөн хүнийг Хятадын аюулгүй албаныхан барьцаалан авч явсан гэж Ардчилсан намын хууль тогтоогч Альберт Хо мэдэгджээ. Хонгконгийн “Mighty Current” хэвлэлийн компанийн захирал тэргүүтэй дөрвөн хүн өнгөрсөн аравдугаар сард сураггүй болсон нь Хятадад хоригдож байгаа гэж хамт ажиллагсад нь үзэж байгаа аж. Тус хэвлэлийн компани  Хятадын дарга Си Жинпиний экс амрагийн талаар ном хэвлэн гаргахаар төлөвлөж байжээ. Өмнө нь энэ номыг хэвлэхийн эсрэг компанийн захиралд сануулга ирж байсан аж.

 

Сураггүй болсон хүмүүсийн дунд компанийн захирал Хятадад төрсөн Шведийн иргэн Гуй Минхай байгаа аж. Гуй Минхай үйлдвэрт номыг хэвлэхээр бэлтгэж  байх үед сураггүй болжээ. Мөн компанийн ерөнхий менежер Луй Бо, хэвлэх үйлдвэрийн бизнесийн менежер Чун Жипин нар Хятадын Шэньжэнь  хотод сураггүй болсон гэнэ. Түүнчлэн номын дэлгүүрийн менежер Лам Винкейг сураггүй болсон хэмээн эхнэр нь Хонгконгийн цагдаагийн газарт мэдэгджээ. Компанийн ажилтан Ли овогтын мэдээлснээр тэрбээр сүүлд өнгөрсөн аравдугаар сарын 15-нд тэдэнтэй е-мэйлээр харилцсан гэнэ.

 

Сураггүй болсон хүмүүсийн гэр бүлийнхэн энэ хэрэгт олон улсын анхаарал төвлөрөх нь тэдний амь насанд аюултай хэмээн айж байгаа аж. Мөн хүний эрхийн “Эмнести интэрнейшнл” энэ хэрэгт санаа зовниж буйгаа илэрхийлжээ.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: ВВС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2016-01-04 124.158.77.5

Мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байхгүй дээ.барын сүүлнээс чангааж яахнав дээ.бүгд л нэг нэг ну тай шүү дээ.

Зочин 2016-01-04 124.158.77.5

Мөрөөрөө мөөмөө унжуулаад явж байхгүй дээ.барын сүүлнээс чангааж яахнав дээ.бүгд л нэг нэг ну тай шүү дээ.

Зочин 2016-01-04 202.9.40.75

энэ мэдээ бидэнд ямар пад байна? Хятадын хязгаар мужийн дотоод амьдрал ямар хамаатай юм бэ?