Орон сууцны хөнгөлөлтөд 44 тэрбум төгрөг олгожээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Орон сууцны хөнгөлөлтөд 44 тэрбум төгрөг олгожээ

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

Орон сууцны хөнгөлөлтөд 44 тэрбум төгрөг олгожээ

Хувь хүний орлогын албан татварын тухай хуулиар иргэдэд хэд хэдэн төрлийн хөнгөлөлт, чөлөөлөлт эдлүүлдэг. Үүний нэг нь орон сууц худалдаж авсан, эсвэл барьсан тохиолдолд үнийн 30 хүртэлх сая төгрөгийн 10 хувьд хөнгөлөлт тооцох ёсоор 30 сая төгрөгийн 10 хувь болох гурван сая хүртэлх төгрөгийг буцаан авахаар заасан байдаг. Тэгвэл энэ хөнгөлөлтөд хамрагдах иргэдийн тайланг энэ сарын 1-нээс хүлээж авч эхэлжээ. Энэ талаар Татварын ерөнхий газрын Татварын улсын байцаагч Ш.Энхжаргалаас тодрууллаа.

-Орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэд хаанаас мэдээлэл авч болох вэ?

-Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн дагуу нэгдүгээр сарын 1-нээс хоёрдугаар сарын 15-ны хооронд тайлан хүлээн авдаг. Өөрөөр хэлбэл, орон сууцны хөнгөлөлт эдлэх иргэд тайлангаа хоёрдугаар сарын 15-нд багтаан татварын албанд өгөх юм. Хөнгөлөлт эдлэхэд бүрдүүлэх бичиг баримтыг Татварын ерөнхий газрын цахим сайт болох www.mta.mn сайтаас харах боломжтой.

-Эхний жилдээ орон сууцны хөнгөлөлтөд хамрагдах иргэд нэн тэргүүнд хаана хандах вэ?

-Энэ жилийн хувьд 7-8 төрлийн материал бүрдүүлж өгнө. 2016 оны хувьд тайлангаа цахим системээр өгч болохоороо өмнөх жилүүдээс давуу талтай. Иргэд нэгдүгээрт, харьяа дүүргийн татварын албандаа татвар төлөгчийн дэвтэр, хорооны тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар, хоёр хувь цээж зурагтайгаар бүртгүүлнэ. Цэнхэр дэвтэртээ тэмдэглэл хийлгэж баталгаажуулна. Мөн цахим татварын системд тайлангаа шивэх нууц үгээ авна.

Ингээд хөнгөлөлтөд хамрагдах хүсэлт, цалингийн тодорхойлолт, иргэний үнэмлэхийн хуулбар, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээний хуулбар, орон сууцаа банкны зээлээр авсан бол зээлийн гэрээ, эсвэл орон сууц захиалгаар бариулах гэрээ зэргийг авч ирэх шаардлагатай. Эдгээр материал эх хувилбараараа байвал нотариатаар баталгаажуулах шаардлагагүй. Харин эх хувиараа байх боломжгүй материалыг нотариатаар баталгаажуулна.

-Өмнөх жилүүдэд энэ хөнгөлөлтөд хэчнээн иргэд хамрагдсан бэ?

-2014 онд улсын хэмжээнд 71 мянга гаруй иргэнд 44 тэрбум төгрөгийн татварын хөнөгөлөлт олгосон. Хөнгөлөлтөд хамрагдах иргэн жилд 10-11 мянгаар нэмэгддэг.

БЭЛТГЭСЭН: Б.ЗОЛЗАЯА

ЗУРАГЛААЧ: Ц.АРИУНБОЛД

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Пүрэвхүү 2016-01-04 103.26.195.80

,Готовын Бат-Оюуныг харсан хүн байвал Нийслэлийн цагдаагийн газарт яаралтай мэдэгдэнэ үү. Харилцах утас: 51-269204, 51-269245, 70123935 Готовын Бат-Оюун Сэрүүлэг дээд сургуулийн хуурамч дипломтой. Бат-Оюун одоо 46 настай. 36 настайдаа 1 дугаар ангид орж 2 хоног яваад эрт босож чадахгүй сургуульд явахаа больсон. Сургууль оройн хоолны дараа ороосой гэнээ. Дармалаар чадан ядан бичдэг. Гар нь салагалаад бичиж чаддаггүй. 10 жилд байхдаа юугаар бичдэг байсан гэхээр `би юм бичиж байгаагүй` гэж хэлсэн. Нэг нүүрэн дээр нэг үг бичдэг. 2 үгийг 3 нүүрэн дээр бичдэг. Дандаа үзэг балгүй явдаг. Үзэг бал бариулахаар жирийн хүнээс 4 дахин том, солгой гараараа бичсэн юм шиг бичдэг. Нэмж хасаж үржиж хувааж чаддаггүй. Нэг нүүр цаас уншиж чаддаггүй. Багшийгаа `хүүхдийнхээ махыг идээсэй`гэнээ. Гоё хавчаартай гадаад хүнийг үхэж далд ор гэж 15 хэлсэн. Үхэхээр нь хавчаарыг нь зүүх юм байхдаа. Хажуу талынхаа хүний баллуурыг хулгайлсан. Хажууд нь нэг хүн чихэр идсэн чинь `энэ хүн үхээсэй` гэнээ үхэхээр нь чихэрийг нь идэх гэж байгаа юм байхдаа. `Явсан зам чинь эвхрэг, миний ээжийн сүнс идэг` гэнээ. TOEIC-н шалгалтын 22 оноотой. Сургуульд сууж байгаагүй Дамдины Нандинцэцэгээр 1 сар бичиг үсэг заалгасан. Багш нь мэддэг бүхэнээ хэл гэсэн чинь `ханхай гэр` гэнээ. Тэгээд ханхай гэр гэж юу вэ тайлбарлаад байгаан. Готовын Бат-Оюуны хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч докторыг хүчингүй болгож өгнө үү. Мэрэгжил боловсролд тохирох ажил үйлчилэгч, цэвэрлэгч жижүүр, манаач зэрэг тохирох ажилыг хийлгж өгнө үү. Готовын Бат-Оюун өдөр бүхэн хулгай хийдэг, хулгайн хэргээр цагдаад 72 удаа баригдсан. Ах нь 102 удаа хулгайн хэрэгээр баригдсан, шоронд 3 удаа орсон. Энэ хүнийг цагдаад өгч хуурамч дипломыг хурааж авч устгаж, хуурамч доктор болж залилан хийж, ажилд орж явааг болиулж, хуурамч докторыг хурааж авч хүчингүй болгож өгнө үү. "Готовын Бат-Оюун нь Завханд 10 жилийн сургуулиас 1-р ангидаа гарсан" гэдэг бичиг авч ирүүлж. 8,10-ын гэрчилгээ байхгүй, улсын бүртгэлд Дипломны серийн дугаарыг тулгаж Готовын Бат-Оюуныг бичиг баримт хуурамчаар үйлдэн залилан хийн ажилд орж, цалин авч байсаныг шалгаж тогтоож хуулийн дагуу арга хэмжээ авч өгч туслана уу.

Зочин 2016-01-04 43.242.243.149

80-мкв-с дээш байрыг бас ипотект оруулахыг шаардаж байна. Уул уурхай урагштай байх үед авсан байраа 2-3 жил өндөр хүүг нь төлж ирчихээд одоо алдах дээрээ тулж байна. Ганц нэг биш шүү, олон айлууд. Их мөнгөтэйдээ ч биш, олон ам бүл, уурхайн гайгүй цалин, дээр нь 8 хувийн зээлд орчих боловуу гэсэн горьдлого зэргээс шалтгаалан 80с дээш байрыг сонгосон хүмүүс шүү дээ, Одоо заряа гэхээр үнэ буурсан, дээр нь олон жил өндөр хүүг нь төлсөн тул маш хохиролтой болоод байна.

иргэн 2016-01-04 43.242.243.149

80мкв-аас дээш, доош эсвэл зорилтот ба зорилтот бус бүлэг гэж ард түмнээ битгий ялгаварлаарай, бүгд л ажил орлогогүй ядарч байна шүү.

sdfgsdfg 2016-01-04 59.153.112.73

sdfgsdfgsd

asfdasdf 2016-01-04 59.153.112.73

asdf