Covid-19: Никола Йокич тэргүүтэй таван тоглогч халдвар авчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.24-нд нийтлэгдсэн

Covid-19: Никола Йокич тэргүүтэй таван тоглогч халдвар авчээ

Covid-19: Никола Йокич тэргүүтэй таван тоглогч халдвар авчээ

Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбоо буюу NBA-ийн Денвер Наггетс багийн од тоглогч Никола Йокич болон өрнөд бүсийн плэй-оффын байрлалын төлөө өрсөлдөж буй багуудын дөрвөн тамирчин халдвар авчээ. Никола Йокич болон Новак Жокович нар ээлж дараалан нэг өдрийн дотор шинэ коронавирусийн халдвар авснаа зарласан нь хачирхалтай. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар өнөө цагийн Серби улсын спортын алдартнууд зургадугаар сарын эхээр нэгэн арга хэмжээнд хамтдаа оролцсон гэнэ.

Никола Йокич энэ улиралд 20.2 оноо, 10.2 самбараас бөмбөг авалт дунджилж баг нь 43-22 гэсэн амжилттай өрнөд бүсийн гуравдугаар байранд бичигдэж байна

Харин The Arizona Republic сонины мэдээлж буйгаар Финикс Санс багийн хоёр тоглогч дээрх өрнөд бүсийн халдвар авсан дөрвөн хүний тоонд орж байгаа гэнэ. Харин үлдсэн хоёр тоглогчийн талаарх мэдээлэл хараахан ил болоогүй байна.

Финикс Санс баг 26-39 гэсэн амжилттай плэй-оффын наймдугаар байрын төлөө өрсөлдөж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж