ЗанадуАрт галерейд “ART CAMP 2010” нэртэй Швед, Бельги, Монгол улсын хамтарсан 13 уран бүтээлчдийн үзэсгэлэн нээлтээ хийжээ. Орчин үеийн урлагийн “Хөх нар” төв нь энэхүү үзэсгэлэнг зохион байгуулж байгаа бөгөөд 2004 оноос эхлэн олон улсын уран бүтээлчидтэй хамтран ART CAMP олон улсын үзэсгэлэнг жил бүр уламжлал болгон тайлагнадаг аж. Уг үзэсгэлэн гурав хоног үргэлжлэх бөгөөд энэ үеэр урлаг сонирхогчдод зориулсан арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар болжээ. Тухайлбал, 21.30 цагт Улсын их дэлгүүрийн урд байрлах Битлзийн хөшөөний дэргэд SLIDE SHOW, маргааш Занаду Арт галерейд үзэсгэлэнд оролцсон уран бүтээлчидтэй чөлөөт ярилцлага хийх боломжтой юм байна.
П.Наран