Францын цэргийн нисэх онгоцнууд “Исламын улс” бүлэглэлийн жолоодлогогүй пуужин бэлтгэж байсан үйлдвэрийг Сирийн нутаг дэвсгэрт устгажээ. Энэ тухай Францын Батлан хамгаалах яамны сайт мэдээлсэн байлаа.
“Дөрвөн сөнөөгч бөмбөгдөгч Rafale онгоц эвслийн нисэх хүчний хамт агаарын цохилтыг хийлээ. Пуужин үйлдвэрлэх төв нь Алеппо хотоос өмнө зүгт хэдэн километрийн зайтай байрлаж байсан гэнэ.
Үүний өмнөхөн АНУ-ын тусгай ангийнхан Иракт “Исламын улс бүлгийн 15 дайчинг устгасан тухай мэдээ ирсэн юм. “Исламын улс” гэх алан хядагчдын байгууллага нь дэлхийн олон оронд хориотой.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР