Барилгын салбарынхан аваргуудаа тодруулна

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

Барилгын салбарынхан аваргуудаа тодруулна

Монгол Улсад барилгын салбар үүсч хөгжсөний 90 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Үүнтэй холбогдуулан “Их барилга-90  өндөр бүтээл”  нэртэй урлаг, спортын хоёр жилийн аян зарлажээ. Түүнчлэн  барилгын салбарт ажиллаж буй байгууллага, хамт олныг урамшуулах зорилгоор нийслэл,  бүс, улсын хэмжээний  спорт, урлагийн аваргуудыг шалгаруулах юм байна.

Эхний удаад Барилга хот байгуулалтын яам, МЗХ-ны дэргэдэх Барилгачин залуучуудын холбоо, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, Газрын харилцаа,геодези,зураг зүйн газар зэрэг байгууллагууд хамтран барилгын салбарын нийслэлийн аварга шалгаруулах тэмцээнийг  нэгдүгээр сарын  22-23-нд Буянт Ухаа спорт цогцолборт зохион байгуулахаар болжээ. Уг тэмцээн нь воллейбол, шатар гэсэн хоёр төрлөөр аваргуудаа шалгаруулах бөгөөд эндээс шалгарсан шилдгүүд Цомын төлөө өрсөлдөх эрхтэй болох аж.

Д.ЦЭЦ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж