"Иргэд санал өгөх байраа андуурч, хуудсаа буруу бөглөх явдал гарсан" | News.MN

"Иргэд санал өгөх байраа андуурч, хуудсаа буруу бөглөх явдал гарсан"

"Иргэд санал өгөх байраа андуурч, хуудсаа буруу бөглөх явдал гарсан"

"Иргэд санал өгөх байраа андуурч, хуудсаа буруу бөглөх явдал гарсан"

УИХ-ын найм дахь удаагийн 2020 оны сонгууль Улаанбаатарын цагаар өглөөний 07.00 цагт орон даяар эхэллээ. “NEWS” агентлагийн сурвалжлах баг өнөөдөр /2020.06.24/ Сонгинохайрхан, Чингэлтэй, Баянгол дүүргийн санал авах байрнаас мэдээлэл бэлтгэлээ.


“ИРГЭД АМНЫ ХААЛТ, НЭГ УДААГИЙН БЭЭЛИЙТЭЙ САНАЛАА ӨГЧ БАЙНА”

Биднийг өглөөний 08.00 цагт Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойргийн дөрөвдүгээр хэсгийн байранд очиход иргэд гадна дугаарласан байлаа. Иргэд дотогш орохдоо биеийн халуунаа үзүүлж, гараа ариутган, нэг удаагийн бээлий өмсч байв. Иргэд амны хаалтаа зүүж, хоорондоо 1.5 метрийн зай барьж зогсоно. Тус дүүргийн 28 дугаар тойрог нь гурван мандаттай бөгөөд хамгийн олон буюу 2522 сонгуулийн насны иргэнтэй хэсэг гэдгийг зохион байгуулагчид хэлж байв.

Зарим иргэдийн хувьд сонгуулийн санал өгөх байраа андуурч ирсэн нь анзаарагдсан. Уг хэсгийн хороонд өглөөнөөс хойш ганц сонгогчийн саналын хуудас хүчингүй болж, устгагджээ. Биднийг очиход иргэдийн ирц сайн, сонгогчид саналаа хэвийн өгч байлаа.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын мэдээгээр улсын хэмжээнд 2 сая 624 сонгогч 606 нэр дэвшигчээс сонголтоо хийж, сонгуульд оролцох юм.

 “56-ГААС ДЭЭШ НАСНЫХАН 69 ХУВИЙН ИРЦТЭЙ САНАЛАА ӨГСӨН”

Дараагаар нь Чингэлтэй дүүргийн 25 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн санал авах байрыг зорилоо. Санал авах байрны гадна иргэд 1.5 метр зайг барьж, саналаа өгөхөөр ирсэн байв. Тэр дундаа анх удаа сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхөөр ирсэн залуус цөөнгүй байлаа.

“Миний хувьд анхныхаа сонгуульд идэвхтэй оролцож, саналаа өгөхөөр ирээд байна. Иргэд дунд залуус ч цөөнгүй ирсэн харагдана. Залуустаа хандаж хэлэхэд иргэний үүргээ хариуцлагатай биелүүлж, сонгуульдаа идэвхтэй оролцоорой” хэмээн Б.Тэмүүжин уриалж байв.

Чингэлтэй дүүргийн 25 дугаар тойргийн 11 дүгээр хэсгийн хороо нийт 2960 сонгогчтой, гурван мандаттай тойрог. Өглөөний 09.30 минутын орчимд сонгогчдын ирц 7.14 хувьтай байсан юм. Иргэд энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцож байна гэдгийг зохион байгуулагчийн зүгээс хэлж байв. Одоогоор санал өгөх хуудас хүчингүй болсон тохиолдол гараагүй, иргэд сонгуульд хэрхэн оролцох талаарх мэдээллийг маш сайн авсан байна гэв.

Биднийг очиход 18-25 насныхан 19 хувь, 26-40 насных 52 хувь, 41-55 насныхан 47 хувь, 56-гаас дээш насныхан 69 хувийн ирцтэй саналаа өгсөн байлаа. Санал авах байранд долоон нам, эвсэл, хоёр бие даагчийн төлөөлөл болсон есөн ажиглагчаас гадна 11 ажилтан ажиллаж байна.

“ИРГЭД САНАЛ ӨГӨХ БАЙРАА АНДУУРЧ, САНАЛЫН ХУУДСАА БУРУУ БӨГЛӨЖ БАЙНА”

Үүний дараагаар Баянгол дүүргийн 26 дугаар тойргийн 40 дүгээр хэсгийн хороонд очиж, сурвалжилсан. Биднийг 09.40 минутад очиход саналаа өгөх иргэдийн тоо харьцангуй цөөрсөн байв. Зарим иргэдийн хувьд өглөө бороотой байсан учраас иргэд сонгуульдаа идэвхтэй оролцох эсэхэд санаа зовниж байсан тухайгаа ярьж байлаа.

Тус тойргийн хувьд гурван мандаттай. Нийт 2100 гаруй сонгогч бүртгэлтэй бөгөөд нэг иргэний саналын явуулын хайрцгаар авчээ. Сонгогчдын зарим нь санал өгөх байраа андуурах, саналын хуудаст нэр дэвшигчийн нэрсээ мандатын тооноос илүү бөглөж, хүчингүй болгож байгааг зохион байгуулагчдын зүгээс мэдээлэв.

БГД-н 26 дугаар тойргийн 40 дүгээр хэсгийн хороо

Posted by News.mn on Tuesday, June 23, 2020

 

А.СҮРЭН

Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
БурууБуруу
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж