НӨАТ-ын буцаан олголт нийтийг хамарч амжаагүй байна | News.MN - Мэдээллийн эх сурвалж

НӨАТ-ын буцаан олголт нийтийг хамарч амжаагүй байна

Хуучирсан мэдээ: 2016.01.04-нд нийтлэгдсэн

НӨАТ-ын буцаан олголт нийтийг хамарч амжаагүй байна

Нэмэгдсэн өртгийн албан татварын шинэ хууль хэрэгжээд дөрвөн хоног өнгөрлөө. Энэ хугацаанд үйлчлүүлэгч иргэн, худалдаа үйлчилгээ үзүүлдэг иргэн, аж ахуйн нэгжүүдийн дунд хэрхэн яаж, нэмэгдсэн өртгийн албан татварын /НӨАТ/ 20 хувиа буцаан авч, хонжворт сугалаанд орох вэ гэдэг талаарх мэдээлэл, ойлголт хангалтгүй байна. Эхний ээлжид “Петровис”, “Сод Монгол” ШТС, “Номин”, “Макс” хүнс, “Скай” худалдааны төв, “Миний” “Боса” сүлжээ дэлгүүр зэрэг газрууд сугалаатай баримт буюу нууцлалын зэрэглэлтэй тусгай кодтой, зориулалтын баримтыг хэвлэж эхэлжээ. Харин энэ сарын 15-ны өдрөөс эхлэн зах, худалдааны төвөөр сугалаатай баримт олгож эхэлнэ. Зарим сүлжээ дэлгүүрүүд дотор байрлах түрээсийн лангууны бараа бүтээгдэхүүнд нууцлалын зэрэгтэй кодтой баримтыг олгохгүй гэсэн тайлбарыг хийж эхэлсэн байна. Тухайлбал “Номин” сүлжээ дэлгүүр доторх бялуу, цэцэг зэрэг барааг худалддаг түрээсийн лангууны НӨАТ-ыг бид хариуцахгүй гэж иргэдэд мэдээлжээ. Харин “Миний” сүлжээ дэлгүүрийн тухайд кассаас доторх түрээсийн лангууны бүтээгдэхүүнийг бүрэн өөрсдөө хариуцна. Кассын гадна байрлах эмийн сан, нүдний шил, бэлэг дурсгалын лангууны татварыг тухайн түрээслэгчид хариуцна гэсэн тайлбар хийлээ.

Худалдаа үйлчилгээ эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нь худалдан авагч нартаа татварын нэгдсэн системээр баталгаажсан сугалаа бүхий баримтыг хэвлэж өгөх. Мөн Татварын ерөнхий хуулийн 18.1.8-д зааснаар Монгол Улсын стандартын шаардлага хангасан кассын машин хэвлэх төхөөрөмж, хэвлэлийн хор, тасалбарын цаас, постерминал машин хэрэглэх үүрэгтэй. Гэхдээ жижиг дэлгүүр, аж ахуйн нэгж бүр өнөөдөр дээрх кассын машингүй иргэдэд үйлчилж байна. Гэр хороолол, орон сууцны дундах жижиг дэлгүүрүүдийн ихэнх нь НӨАТ төлдөггүй. Кассын машин өндөр өртөгтэй учир авч чаддаггүй зэрэг үүссэн бэрхшээлээ ярилаа. Энэ сарын 1-ний өдрөөс  иргэд үе үе баримт шаардах болсон. Иймээс цаашид зайлшгүй кассын машинтай болж, худалдан авалтын үнийн дүнг хэвлэсэн баримтыг гаргаж өгөх шаардлагатай байна. Энэ нь эргээд бэлэн мөнгөтэй холбогдоно. Ингэхээр худалдан авалт, бүтээгдэхүүний борлуулалт өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад буурсан гэж жижиг хүнсний дэлгүүрийн худалдагч нар тайлбарлалаа.

Иргэдийн хувьд хамгийн эхлээд www.ebarimt.mn сайтад нэвтэрч хэрэглэгчээр бүртгүүлэн хувийн дугаартай болох аж. Бараа үйлчилгээ худалдан авч буй хувь иргэн та энэхүү баримтаа авч өөрийн нэр дээр бүртгүүлснээр төрөөс олгох НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаалт болон сар бүр зохион байгуулагдах сугалаат урамшуулалд оролцож, 100 сая хүртэл төгрөгийг хожих боломжтой болох юм. Хамгийн эхний урамшуулалт сугалаа энэ сарын 17-ны өдөр явагдах юм байна. Одоогоор татварын 1800-1288 дугаарын утсанд хэрэглэгчдээс гомдол маш ихээр ирсээр байгаа аж. Тухайлбал, “Хүрмэн” эмийн сан , “Замбала” дэлгүүр, “Сансар” сүлжээ дэлгүүр, “Магнай трейд” ШТС, “Миний дэлгүүр”, “Pizza Hut”, “Orange” супермаркет, Хүнсний дөрөвдүгээр дэлгүүр зэрэг газрууд иргэдэд сугалаатай баримт олгохгүй байна гэсэн гомдол бүртгэгджээ. Хуулиараа иргэдээс тухайн аж ахуйн нэгж, дэлгүүрийн нэр дээр иргэнээс хоёроос дээш гомдол ирвэл хуулийн дагуу татварын байцаагч хариуцлага тооцож эхлэх юм байна. Мөн иргэдийн гаргасан гомдлыг нөхөн барагдуулах аж. 

Иргэд www.ebarimt.mn сайтад нэвтэрч зааврын дагуу та тасалбарын дугаарыг оруулсны дараа систем дээр бүртгэгдэж, хоёр хувийн буцаан авах боломж нээгдэнэ. Сугалаанд орсон өдөр иргэн та ялах юм бол автоматаар таны урамшуулал таны дансанд шууд орох юм байна. Бага дүнтэй гүйлгээг автоматаар дансанд хийх учраас иргэд цахим сайтыг ашиглах шаардлагатай болжээ. Сугалааны тухайд сард 2-3 удаа явагдах юм. Ингэхдээ нэг сугалаагаар гурван удаа оролцох боломжтой. Мөн энэ сарын 1-20 хүртэлх өдрийн баримтаар нэг сарын сүүлийн долоо хоногт сугалаанд оролцох боломжтой. 3, 4, 5 дугаар саруудад сард хоёр удаа сугалааг зохион байгуулах хуваарийг төслийн багийнхан гаргажээ.


Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ИРГЭН 2016-01-04 202.179.11.98

ЭНЭ ХУУЛЬ ХЭРЭГЖСЭНЭЭЭР БҮХ ЮМНЫ ҮНЭ ӨСӨЖ БАЙНА ДАА

ИРГЭН 2016-01-04 202.179.11.98

ЭНЭ ХУУЛЬ ХЭРЭГЖСЭНЭЭЭР БҮХ ЮМНЫ ҮНЭ ӨСӨЖ БАЙНА ДАА

Зочин 2016-01-04 27.123.214.85

tatvar tuluhgui parazit mayagaar amidragsad yamar olon bgaag doorh comentuudaas harj bolno. bid uhtlee tatvar tuluud ta muusainuudiin huuhdiin tsetserleg surguuli tsagdaa emnelgiin naad zahiin mungunuudiig tulj bna. kuurnuud yumaa. yaj hugjihuv dee iim kuurnuud bhad.

Зочин 2016-01-04 202.70.47.118

jijig business erhlegchdiig shahaj baigaagiin 1 jishee

НАХЯамны арга 2016-01-04 206.190.136.246

Бие биесээр нь матаас бичүүлж байгаад хамаг юмыг нь мэддэг арга шүү дээ Нэг ёсны социалист системээс долоон дор дарангуйлал руу орж байгаа юм даа Та жил болгон татварын байцаагчтай уулзах болно Тайлангаа өгнө Хаана ямар дэлгүүрт орж байсан юу юу худалдаж авч байсан, хаагуур явж байсан гээд хамаг явдаг газар юу авдаг эсэхэд чинь хяналт тогтоох боломжтой болно гэсэн үг ENEMY OF THE STATE киног үзэж байсан л биз дээ Хууль хэрэгжүүлэх нэрийн дор иргэний халдашгүй байдалд халдах эрх нээгдэнэ гэсэн үг Яваандаа олон хүн шоронгын хаалганаас айж бие биесээ матаас бичиж амь мултардаг болно Танд юу ч ирэхгүй Тэр худлаа шүү Яахав нэг хэсэг зурагтаар сугалаанд хожсон хүмүүс нээх уйлаад л ярина Гэхдээ тэр хүмүүс бол нийт иргэдийн ердөө л 0,0001 хүрэхгүй хувь үлдсэн 99,999 нь золиосонд явна Дараа жил өнөөх хожсон хүн ч 99,999 итйнхээ нэг болоод явна Энэ бол Рокфеллер тэргүүтэй баячуудын зохиосон үл гүйцэлдэх хүслийн хойноос хөөсөн иргэдээр дампуурч дуусах гэж буй ялзарсан нийгмийг амьтай голтой зогоож барьж байх арга хэрэгсэл юм шүү ENEMY OF THE STATE- ENEMY OF THE STATE- ENEMY OF THE STATE

Зочин 2016-01-04 103.57.93.212

ДЭЛГҮҮРҮҮД ЭЭ НААД НЭГ ЦААСЫГ НЬ ӨГӨӨД БАЙ ӨГӨХ ТУСАМ НЭХЭЖ БАЙГАА ИРГЭД ТАМЫН ЕРӨӨЛД УНАХ ЭХЛЭЛЭЭ ТАВЬЖ БАЙГАА ГЭСЭН ҮГ - ХАХАХАХАХ ХЭСЭГ ХУГАЦААНЫ ДАРАА БАРАГ ХҮЧЭЭР ӨГДӨГ БОЛГОНО - ТЭГЭЭД ДАРАА НЬ ТЭР ЦААСЫГ ХАРААД ЗУГТДАГ БОЛНО - ДАРАА НЬ БАРИМТ ӨГӨХГҮЙ ГАЗАР ҮЙЛЧЛҮҮЛДЭГ БОЛОХ ГЭЖ ХАЙНА - ХАХАХАХАХА

РАВДАН 2016-01-04 202.70.46.212

ҮНЭН ШДЭЭ. АШИГ ОЛЧИХ САНААТАЙ ХҮНИЙ МУУ ҮЗЭЖ ЭНД БАРИМТ ӨГӨХГҮЙ БАЙНА, ТЭНД ӨГӨХГҮЙ БАЙНА ГЭЖ ХЭСЭГТЭЭ Л ГҮЙЛДЭНЭ БИЗ. СҮҮЛД НЬ АМАА ХАМХИХ ЧИНЬ ҮНЭН ЮМ ЧИНЬ. БИД БОЛ ЯАХАВ. ТАТВАР ТӨЛЖ СУРСАН ХҮМҮҮС.

Зочин 2016-01-04 103.57.93.212

БАНКНЫ МӨНГӨН ШИЛЖҮҮЛГЭЭС ЭХЛҮҮЛЭЭД ХАМАГ ЮМНААСАА ТАТВАР ТӨЛДӨГ БОЛОХ ЭХЛЭЛ ШҮҮ ДЭЭ БҮХ ЮВМ УЛСЫН ХЯНАЛТАНД БАЙНА ТА ХЭДЭН ТӨГРӨГНИЙ ОРЛОГОТОЙ, ХЭДЭН БАЙРТАЙ, ЗУСЛАНГИЙН ГАЗАРТАЙ ЭСЭХ, НАЙЗААСАА МӨНГӨ ЗЭЭЛСЭН ЭСЭХ, ХАЖУУ ӨРӨӨГӨӨ ХӨЛСӨЛДӨГ ЭСЭХ, ГАРАШАА ТҮРЭЭСЭЛДЭГ ЭСЭХ, МАШИН ЗАСВАРЫН ГАЗАРТ АЖИЛЛАДАГ ЭСЭХ, ХУВИАРАА ДЭЭЛ ХУВЦАС ОЁДОГ ЭСЭХ, АЙЛЫН ХҮҮХЭД ХАРЖ ӨГДӨГ ЭСЭХ ГЭЭД ХАМАГ ЮМЫГ ЧИНЬ ИЛЭН ДАЛАНГУЙ БИЧҮҮЛЖ АВЧИХААД ТЭРНЭЭС ЧИНВ ТАТВАР АВАХ АНХНЫ АЛХАМ ШҮҮ -КАРТАНД ЧИНЬ МӨНГӨ ОРЖ ИРВЭЛ ШУУД ОРЛОГОД ТООЦНО - ЗА ТЭГЭЭД ҮГЭЙГҮЙ ГУЙЛГАЧИНБОЛЖ БАЙЖ Л ЭНЭ АЙМШИГТ ЦУС СОРОГЧООС САЛНА -

Зочин 2016-01-04 103.57.93.212

Нээх баярлалдаад байх юмгүй ээ Иргэд ээ ТА НАРААС АВАХ ТАТВАР ЧИНЬ Л НЭМЭГДЭНЭ ТА БУЦААЛТ ХИЙХ ГЭЖ БАЙГАА БОЛ ТАТВАР ТӨЛӨГЧ БАЙХ ЁСТОЙ Гэхдээ бас зүгээр нэг өгчихгүй СУГАЛАА СУГАЛУУЛЖ АЗТАН БОЛВОЛ 3 САЯ ХҮНЭЭС ЕРДӨӨ 20 ХҮН Л ТАТВАРАА БУЦААЖ ЭЛДЭВ АСУУДАЛГҮЙ АВНА БУСАД НЬ ТАТВАРЫН ТАЙЛАНГАА ГАРГАЖ ӨГӨӨД ТАТВАРАА ТӨЛНӨ ТҮҮНЭЭСЭЭ СУУТГУУЛНА ИЛҮҮ ГАРСНЫГАА ТӨЛНӨ Иргэд нээх баярлалдаад байх юмгүй шүү дээ Компаниудад харин ч амар болж байгаа юм ИРГЭДЭЭС АВАХ ТАТВАР Л НЭМЭГДЭНЭ ӨӨР ИД ШИДГҮЙ ЭД ДЭЭ НӨАТ ийн гол зарчим бол КАПИТАЛИСТ НИЙГМИЙН АРД ТҮМНЭЭ ШУЛАХ СИСТЕМИЙН НЭГ ГОЛ ХӨШҮҮРЭГ ЮМ ШҮҮ ДЭЭ ХАХАХАХАХАХ НЭЭХБАЯРЛАЛДСАН УЛСУУД ЖИЛИЙН ДАРАА ТАТВАРТАА ДАРЛУУЛААД БОСЧ ЧАДАХАА БАЙСНАА МЭДМЭГЦ ХОЖИМДСОН БАЙХ ВИЙ ДЭЭ

Barcode 2016-01-04 182.160.41.164

6 ner bolon 8 neriin delgvvrvvded asuudal vvsej bgaa. POS-iin ij bvren tohooromj avna. Mun sanhvvgiin program bas internetd holbgodho shaardlagatai. Zah hudaldaanii tuw bol bvvr hetsvv dee.

Зочин 2016-01-04 103.57.94.176

нэвтрэх код нууц үг нь буруу бна гээд болохгүй юм бна шүү. бэлэн болсоны дараа зарлахад яхдаг юм бэ. Ихэнхи үйлчилгээний газрууд мэдэхгүй бна лээ шүү.

irgen 2016-01-04 68.63.110.27

Jijig aa negjuud kassiin mashin,programm hudaldan avch chadagui,udana. Esvel negdsen baidalaar kassiin mashinaar hangah heregtei.huduu,oron nutagt bol bur yariltgui.

иргэн 2016-01-04 59.153.113.161

Нарантуул, Хар хорин, Барс зэрэг захаас бараагаа татдаг, хэн нь НӨАТ-ийн баримт өгөхгүй байна, тэгэхээр 2 хувь чинь дэлгүүр зэрэг хэрэглэгчдэд дарамт болж ирэх нь .Иймд барааны үнэ өсөх нь. Инфляци үүнээс болоод 2 хувь өсөхөөс өөр аргагүй, эсвэл 10хувийн татвараа 8 хувь болгох хэрэгтэй. Татвар нэмлээ дээ энэ Засаг.

okej 2016-01-04 182.160.38.154

ene bol ireeduid bidnii ur huuhed shudarga niigemd, amidrah hursiin burduuleh mash tom uurchilult um. eniig eserguutej baigaa humuus tatvar tulduggui, zuvhun unuudruuruu amidrasan hedhen humuus baigaa. AN bol unen zuv zuiliig hiileee, aldaa onoo baigaa l baih gehdee niigmiinhee, ireeduigee harj iim alhamuudiig zorigtoi hiih heregtei. Avtobusnii shinechilel yag adilhan shdee. odoo bish ch bidnii ur huuhdiin huvi zaya shuu. Mongoliin engiin irged bol mash ih demjij baigaa shuu

okej 2016-01-04 182.160.38.154

ene bol ireeduid bidnii ur huuhed shudarga niigemd, amidrah hursiin burduuleh mash tom uurchilult um. eniig eserguutej baigaa humuus tatvar tulduggui, zuvhun unuudruuruu amidrasan hedhen humuus baigaa. AN bol unen zuv zuiliig hiileee, aldaa onoo baigaa l baih gehdee niigmiinhee, ireeduigee harj iim alhamuudiig zorigtoi hiih heregtei. Avtobusnii shinechilel yag adilhan shdee. odoo bish ch bidnii ur huuhdiin huvi zaya shuu. Mongoliin engiin irged bol mash ih demjij baigaa shuu

зочин 2016-01-04 103.229.123.242

манай монголчууд хээрээс ан амьтан буудаж алаад авч ирээд иддэгтэй адил татвар төлөх үнэн дургүй улсууд юм. том дэлгүүрүүд хүртэл талон өгөхгүй, янз бүрийн шалтаг хэлээд зогсож байна. аливаа шинэлэг юмыг зогсоох нэвтрүүлэхгүй байх гэж үхэтлээ зүтгэх юм аа. автобусны цахим үнэмлэхийг нэвтрүүлэхгүй гэж 3 хоног автобусаа зогсоогоод яаж байлааа. татварын энэ шинэчилэл бол иргэдэд хэрэгтэй л зүйл л дээ. ямарч юмыг эхлээд заавал л эсэргүүцэж эхлэх юм даа

Зочин 2016-01-04 202.9.40.194

Ene AN-aas salah zaya bn uu ene ond ? Ayagui bol dahij AN songogdoh baih doo... Tegbel odoo haashaa harj guya ganzaglaad ali uls ruu tsagaachlah be? MGL ch suliin 3 jil archaagaa aldaj bn doo. Burhad haraasan baihoo. Estoi zasag barij chaddagui maanagduu humuus uma

Зочин 2016-01-04 182.160.34.101

henii tatvar yum.yuunii tatvar yum.urd ni tolson tatvar yumuu.yuu ch oilgosongyi.

Зочин 2016-01-04 202.21.106.104

ЭНГИЙН ТООЦОО. БҮХ МАТЕРИАЛАА БҮРДҮҮЛЭЭД НЭМЭГДСЭН ҮНИЙН ТАТВАРЫН 10%-Н ТАТВАРААСАА 2%-АА БУЦААН АВАХААР ОЧИХОД ЧИНЬ ТАТВАРЫН БАЙЦААГЧ ТАНИАС ЗА ӨГЬЕ. ХАРИН ТА ОРЛОГОО ТОДОРХОЙЛСОН УУ ГЭЖ АСУУНА. ТА МЭДЭЭЖ ТИЙМ ГЭНЭ. ДАХИАД ТАНИАС ТА ЯАЖ БАТЛАХ ЮМ ГЭНЭ. ТЭГЭХЭД НЬ ТА ЖИЛИЙН ОРЛОГОДОО НООГДОХ ХҮН АМЫН ОРЛОГЫН 10%-Н АЛБАН ТАТВАРАА ТӨЛСӨН БАРИМТ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГ ГАРНА. ИНГЭЭД ҮНДСЭНДЭЭ ТА 2%-Н БУЦААН АВАЛТ ХИЙХ САНААТАЙ ОЧООД ЖИЛИЙН ОРЛОГЫНХОО 18%-Г УЛСАД ТУШААХ ХЭРЭГ ГАРНА ДОО!

МОНГОЛ 2016-01-04 103.229.123.84

Үүнийг төвөггүй, ойлгомжтой болгохын тулд ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ чухам яах ёстой гэдгийг 1, 2, 3 ....гээд бичээд нийтэлчихвэл болоош дээ..................

Зочин 2016-01-04 202.21.106.104

ЭНГИЙН ТООЦОО. БҮХ МАТЕРИАЛАА БҮРДҮҮЛЭЭД НЭМЭГДСЭН ҮНИЙН ТАТВАРЫН 10%-Н ТАТВАРААСАА 2%-АА БУЦААН АВАХААР ОЧИХОД ЧИНЬ ТАТВАРЫН БАЙЦААГЧ ТАНИАС ЗА ӨГЬЕ. ХАРИН ТА ОРЛОГОО ТОДОРХОЙЛСОН УУ ГЭЖ АСУУНА. ТА МЭДЭЭЖ ТИЙМ ГЭНЭ. ДАХИАД ТАНИАС ТА ЯАЖ БАТЛАХ ЮМ ГЭНЭ. ТЭГЭХЭД НЬ ТА ЖИЛИЙН ОРЛОГОДОО НООГДОХ ХҮН АМЫН ОРЛОГЫН 10%-Н АЛБАН ТАТВАРАА ТӨЛСӨН БАРИМТ ҮЗҮҮЛЭХ ХЭРЭГ ГАРНА. ИНГЭЭД ҮНДСЭНДЭЭ ТА 2%-Н БУЦААН АВАЛТ ХИЙХ САНААТАЙ ОЧООД ЖИЛИЙН ОРЛОГЫНХОО 18%-Г УЛСАД ТУШААХ ХЭРЭГ ГАРНА ДОО!

Зочин 2016-01-04 202.21.106.104

ажилгүй хүн яах вэ

Зочин 2016-01-04 122.201.24.175

УБМед эмнэлэгийн кассын ажилтан энэ талаар юу ч мэдэхгүй гэнэ. Бусад эмнэлгүүд яаж байгаа бол, улсын эмнэлгээс өндөр төлбөртэй хувийн эмнэлгүүдээс НӨАТ-аа яаж авах вэ?

tatvar tulugch 2016-01-04 202.55.191.76

13-r horoololiin Sansar suljee delguur Barimt gargahgui bn shuu. Hudaldagchid ni yamar ch medegdhuun alga bna shuu Tatvariihaan.

tatvar tulugch 2016-01-04 202.9.40.21

1800-1288 utas ru zalgaj Ter baiguullaga barimt uguhgui bgaa gej medeelel uguh heregtei. Tegvel Tatvariin baitsaagchid ochij arga hemjee avah bolno. Hooson net-d hashgiraad butehgui ee.

Irgen 2016-01-04 202.21.106.136

Hurmen emiin san heregjuulj bgaa ym alga l bna

tatvar tulugch 2016-01-04 202.9.40.21

1800-1288 utas ru zalgaj Ter baiguullaga barimt uguhgui bgaa gej medeelel uguh heregtei. Tegvel Tatvariin baitsaagchid ochij arga hemjee avah bolno. Hooson net-d hashgiraad butehgui ee.

Зочин 2016-01-04 103.229.122.140

гаажуулах гэтэл идэвхждэггүй, нөгөө утасаар нь асуухад ачаал***** ихтэй байна хүлээгээд бай гэдэг байхгүй л байдаг. Ажил хийвэл олигтойхон хий л дээ

tatvar tulugch irgen 2016-01-04 119.40.97.94

7 honogiin umnu tatvariin albanii tsahim hudsaar orj burtguuleh huselt gargasan bolovch hariu baidaggui ee. Asuult sanal huseltee yavuulsan bas l hariu baidaggui ee. Odoo 1111 handaj hariugaa avah uu

зочин 2016-01-04 103.14.36.6

Зөв шүү дээ, далд эдийн засгийг ил болгох, татварыг тэгш авах ийм оролдлогыг хийх цаг нь болсон шүү дээ, алдаатай ч гэсэн эхэлсэн нь зөв.

иргэн 2016-01-04 202.131.225.147

Сугалаанд хэдэн тэрбум зарцуулахын оронд эмнэлэг, сургууль цэцэрлэгээ нэмээд хүн ардаа ажлаар хангаж амьдраач гэмээр байна. Хаа сайгүй залхуу ажилгүй залуучууд,бөөн бөөн ядуурал. Нэг хэсэг нь бөөн баячууд.

иргэн 2016-01-04 202.131.225.147

Энэ яаж амжих вэ дээ.Үнэгүй програм сүлжээгээр хангадаг бол хамаа алга. Ер нь гаалиар бүх юм 100% үнэнээр орж ирвэл татвар +тээврийн зардлын 15,5% нэмээд Мэргэжлийн хяналтын шинжилгээний хөлс+барааны дээж гэж бараа бүрээс зарлагадана. Тэгэхээр гаднаас орж ирж байгаа барааг цаанаасаа асар үнэтэй тээвэрлэнэ. Хүмүүсийн ажиллах зардал гарна, лангууны түрээс тог цахилгаан, ажилчдын цалин гээд бодвол 2дахин нугалж зарсан ч ашиггүй амьдрана. Эхлээд хуулиа цэгцлэчээд дараа нь зөв юм хийвэл яаж байна.

Зочин 2016-01-04 112.72.6.158

burtgel hiilgeed tatvaraa meduulne gesen chini neg muu web site-d email haygaaraa burtguuleh yum shiv dee tegeed tend burtguulseneer AAN-s tatvaraa avna ai Bugd Nairamdah Mongol Ulsiin tatvariin burtgeliin system gej ene uu tegeed NUAT-iin 10% tatvaraa burtgej avna ai haanaas garsan mergen uhaan be ene kkk ineedtei yum irged tatvaraa tulj baigaa tegeed AAN-uudiin orlogo buurna gesen ug tegheer delguuruud unee usgunu tegheer tuuniig ni irged l tulnu gesen ug ha ha 100000 tugrugiin hudaldan avalt hiigeed jiliin daraa 2000 tugrug avhiin tuld irged 8000 turug iluu tulnu gesen ug harin jiliin daraa 2000 olj avch chadah uu teriig ni email haygaar burtgesen web site ni tanij ugluu yu ineedteinbe boliosoi ene zasgiin gazar odoo

Зочин 2016-01-04 112.72.11.102

hudu oron nutagt kassin mashin ch alga net svljee ni alga